Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын малчин айлд тавдугаар сарын 16-нд эхээсээ төөрсөн бамбарууш ирснийг нутгийн байгаль хамгаалагчид асран хамгаалж, бие даан амьдрах чадвартай болгоод өнөөдөр тайгад нь тавьжээ.
Үнэхээр харамсалтай. Чонын хоол болохгүйн тулд энэ бяцхан амьтан амиа аврах гэж хүмүүс дээр ирж чадсан шүү дээ. Тэгэхэд жаахан тэжээсэн болж байгаад үх гээд л дөнгөж 16кг жинтэй болгосон болоод эргүүлээд ойн гүнд хаячихлаа. Сумын төвөөс 70км зайтай ойр хавьдаа ямар айл хүн амьтан үгүй хөвчийн гүнд хөсөр хаялаа.
Долоон сард тавина гэж байсан 7 сар болов уу үгүй юу өөрөөсөө түвэг удсан ажил холдуулж байгаа аятай хөсөр хаялаа. Чонын хоол болно доо хөөрхий. Бамбарууш эхийнхээ халамжид 2-3 жил хамгаалуулж, халамжлуулж маш их зүйл сурч байж бүрэн бие гүйцэж хүнээс өөр дайсангүй хүчирхэг том баавгай болсны дараа биеэ даадаг.
Энэ хугацаанд яг л хүн нийгэмд бэлтгэгдэж цэцэрлэг, сургууль, их сургууль, ажлын талбар дээр гардаг шиг эхтэйгээ байх урт хугацаанд өдөр бүр, цаг минут секунд тутам суралцдаг. Байгаль дээр биеэ дааж явах тал дээр А ч байхгүй дөнгөж өсвөр гөлөгөн нохойн жин дээр байгаа бамбарууш хамгийн түрүүнд таарсан чонынхоо хоол болно. Эсвэл хот суурин бараадаж байгаад нохдод бариулна.
Дундаж нохой л 40 гаран кг жинтэй үүлдрээсээ хамаараад түүнээс дээш хамаагүй том байдаг юм шүү дээ. Юу ч мэдэхгүй амьтны тал дээр сонирхол, мэдлэг үгүй зүгээр л мөрөөрөө ажлаа хийж цалингаа аваад явдаг хүмүүсийн гаргасан шийдвэр тун харамсалтай.
Эх нь хаданд дарагдаад үхсэн бамбарууш том эр баавгайг дагаж гүйсээр ивээлд нь багтаж бусад араатан амьтдын хоол болохоос аврагддаг киног санаж байгаа байх. Гэхдээ өөр баавгай ивээлдээ авах гэж зүйл харамсалтай нь амьдрал дээр болохгүй. Харин ч танихгүй бамбарууш наалдаад байвал х.ө.н.ө.ө.ж орхино.
Ер нь нийгэм дээр бие даах боломжгүй 5-6 настай гэрээр хүмүүжсэн хүүхдийг биеэ дааж амьдар гээд гудманд гаргаж хаяж байгаатай яг ижил зүйл. Гэхдээ зэрлэг байгаль хүний нийгмээс ч илүү хатуу ширүүн үхэл амьдралын тэмцэл явагддаг учир 5-6 настай гудманд гарсан хүүхдээс ч хамаагүй илүү шаанс бага. Зэрлэг байгаль дээр хэн нэгэн цадахын тулд нөгөө нэгний а.м.и.н.д хүрдэг.
Ер нь чононууд бамбаруушийг төрөхөөс нь авахуулаад бүрэн биеэ даахаас арай наахна хугацаанд тасралтгүй барьж идэх боломжийг анаж оролдлого хийж байдаг ч түүнийг хүчирхэг том хэдэн зуун кг жинтэй аймшигт араатан эх нь үргэлж хамгаалж байдаг.
Үхэхгүй аз дайрлаа гэж бодоход өвөл удахгүй болно. Ичээндээ орох нь бүү хэл эх үгүй учраас бэлтгэж ч мэдэхгүй нялх амьтан шүү дээ. Яг ийм тохиолдлууд дандаа л үхлээр төгссөн байдаг. Ядаж л байршил тогтоогч суулгаагүй байгаа даа. Тэгж бага байхад нь олчхоод амьтандаа ч хүрч харьцаж чадахгүй байсан гарууд яаж ч байршил тогтоогч суулгахав дээ. Малчид хүртэл малдаа байршил тогтоогч зүүлгэдэг болсон. Vхсэн байхад нь ч сэгийг нь олж чадахгүй дээ энэ ажлыг хийсэн хүмүүс. Амжилттай гэж итгүүлээд л өнгөрөх байх. Хүмүүс тэгээд дор нь мартана.
Эх сурвалж: Амазон амьтны дэлгүүрийн Захирал