Home Дотоод мэдээ Э.Анандын ээж: Хими эмчилгээний үр дүнд нурууны хавдар 39 хувиар шимэгдэж, хөл дээрээ босоход асуудалгүй болжээ.

Э.Анандын ээж: Хими эмчилгээний үр дүнд нурууны хавдар 39 хувиар шимэгдэж, хөл дээрээ босоход асуудалгүй болжээ.

0 second read
0
1
308

Э.Анандын ээж: Хими эмчилгээний үр дүнд нурууны хавдар 39 хувиар шимэгдэж, БҮРЭН ЭДГЭНЭ гэсэн хариу авлаa

Ананд хүүгийн ээж эмчилгээний үр дүнгийн талаар: “Хүү бид хоёр эмнэлэгт хэвтээд нэг сарын хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд эхний хими эмчилгээ маань дуусаж, таван удаагийн нөхөн сэргээх эмчилгээ хийгээд, одоо хоёр дахь хими эмчилгээ эхлээд явж байна. Эхний хими эмчилгээ гурван төрлийн хими тариа 12 цагийн зайтайгаар долоо хоногийн турш хийгдсэн.

Үүний үр дүнд нурууны хавдар 39 хувиар багасч, 7.3 см болсон байна. Цусан дахь хавдар ч мөн төдий хэмжээгээр буурсан гэсэн үзүүлэлт гарсан. Одоо хоёр дахь хими эмчилгээ мөн л гурван төрлийн хими тариа 24 цагийн турш долоо хоног хийнэ.

Гэвч цусны хавдрыг бүрэн эмчлэхийн тулд дахин нэг удаагийн хими эмчилгээ хийсний дараа үүдэл эс шилжүүлэн суулгах шаардлагатай гэсэн. Харин сайн мэдээ нь хими эмчилгээний дараа нурууны хавдар нь бүрэн устана гэж хэллээ. Эмчилгээний төлбөр санасныг бодоход өндөр гарчээ.

Энэ хүртэл явсан, эцсийг нь хүртэл явж хүүгээ заавал эдгээнэ. Эцэст нь хэлэхэд монголчууд та бүхэндээ дахин дахин талархлаа. Та бүхэндээ хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе” гэжээ.

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Дотоод мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Хятад улсыг цочроосон гэмт хэргийн эзэд ялын дээд хэмжээ авчээ. Энэ тухай олон нийтийн сүлжээнд…

Хятадад 2020 онд шинэ гэр бүл зохиохын тулд 2 настай охин, 1 настай хүүгээ хөнөөсөн харамс…