
Миний Facebook найзуудаа та нар намайг Хөгжлийн Бэрхшээлтэй хүүхэдтэй ээж гэж мэдэх үү? Зарим нь сайн мэднэ зарим нь сайн мэдэхгүй! Ер нь ийм хүүхдүүдтэй ээж аав мөн эргэн тойрных нь хүмүүсийн сэтгэл зүй хүнд байдаг ш дээ.
Учир нь нийгэм нь энэ хүүхдүүдээ хүлээж авах сэтгэл зүрхгүй, хандлагагүй, мэдлэггүй боловсролгүй! За наад зах нь төрөөд л энэ хүүхдүүд нийгмээс г.а.д.у.у.р.х.а.г.д.а.ж эхэлдэг. Эмч, ар гэр хамаатан ээж аав гээд…. Хамгийн их ойр дотны хүмүүсээс авна ш дээ..
Зарим эмч нар мэдлэггүй судалгаагүйгээр хүүхдүүд дээр туршилт судалгаа тоглолт хийнэ. Ийм хүүхдүүд төрөлхийн буюу төрсний дараах олдмол гэж хуваагддаг. Мөн Хөгжлийн бэрхшээл дан ганц Аутизм Дауны Синдром Харааны Бэрхшээл Хэл Ярианы бэрхшээл Тэргэнцэртэй гэж харъяалагддаггүй юм. Дотроо олон төрөлтэй юм шүү!

Нийгмээс авч буй г.а.д.у.у.р.х.а.л нь : Улсын сургууль мөн хувийн сургууль нь энэ хүүхдүүдээ хүлээн авах сэтгэл зүй бэлтгэгдсэн сэтгэлтэй багш нар байхгүй нь нэг г.а.д.у.у.р.х.а.л нь болж байгаа юм.
Жишээ нь: Би хүүгээ нэгдүгээр ангид улсын энгийн хүүхдүүдтэй сургуульд өгч үзсэн. Багш нь бол надад ажиллахад хүнд хэцүү байна гэсэн мессеж байнга өгөөстэй би ойлгож байгаа гээд хүүхдээ сургаж байгаа ээж болохоор аргадаастай бөхөлзөөстэй!
За 35 үсэг үсэглэлийн баяр болоход хүүг маань үсэг болгоогүй ганцааранг нь хүүхдүүд дунд зогсоосон ….. Ээж нь уг нь хүүгээ ямар үсэг болсон бол… гэж догдлоод очиж харж баясаж бахархах санаатай очсон. Гэвч үсэг ч болоогүй зүгээр л нэг хүү хөтлөөд гүйх юм. Би зааланд ээж аав нарын дунд зогсож байхад миний хажууд байсан хоёр ээж ярьж байна аа. Эдний ангид ийм хүүхэд байдаг юм байна лээ. Үсэг болоогүй байна чааваас гээд…. Миний сэтгэл зүгээр л нулимс гомдлоор дүүрч заалнаас хүүгээ авч гараад хүүгээ хөтлөөд явж байхдаа маш их гомдож уйлж билээ. Энэ өнгөрсөн асуудал ч, тэр үед сэтгэл зүй маань ийм үг хэллэг г.а.д.у.у.р.х.а.л.тыг тэсэх чадваргүй байлаа.

Нийгэм бол харгис хайр найргүй ш дээ! Сургууль дээр болсон зөндөө асуудлууд байгаа л даа.. Хамгийн сүүлд болсон тусгай хэрэгцээт хүүхдийн сургууль буюу хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургууль дээр миний хүүд тохиолдсон асуудлыг яриад өөр г.а.д.у.у.р.х.а.л.т руу оръё.
Хүү маань том болсон 15 настай хичээлдээ явлаа нүд нь х.ө.х н.я.ц болоод ирлээ. Юу болов гээд багшаас нь асуухад юу юугын зуургүй хажууд байсан 25 тай хүү цохиод авсан. Тэгээд ийм юм болчихлоо л гэнэ. Жич: Ийм сургуульд нас хамаагүй явж байгаа шүү! За тэгвэл камер байна уу? гэсэн байхгүй л гэж байна. Oh My God! ийм сургууль хамгийн түрүүнд камертай байх ёстой биздээ!? Дараа нь надруу багш нь ярьж манай сургууль камертай болсон шүү гэж мэдэгдсэн. Гэхдээ та бүхэн эндээс харахад хичнээн жил энэ сургууль камергүй үйл ажиллагаа явуулж дунд нь хүүхдүүд юу болж байсныг таашгүй.
За дараагийн г.а.д.у.у.р.х.а.л.т нь : Хүүхдийн хөгжил тал дээр асар их г.а.д.у.у.р.х.а.л.т бодлогогүй нийгэмд амьдардаг. Эмч нар хүүхдээ бассэйнд явуул л гэдэг. Тэр бассэйнд очихоор заах багш байхгүй хүлээж авах орчин нь бүрдээгүй. Хүүхдээ бассэйнд төлбөрийн өгөөд орууллаа. Аврах хантааз өмсүүлээд хөвүүлээд орхилоо, миний хүүд сэлэхийг заах уу? гэхэд, үгүй ээ бид урдах хүүхдүүддээ зааж байгаа танай хүүхдэд заах багш байхгүй гээд л ам таг тэгээд л болоо. Gymd явуулах гээд очлоо. Инканто цогцолбор танай хүүхдэд заах багш байхгүй мөн бид хүлээж авах авахгүйгээ шийдээгүй байна гэлээ. Наадам Центер 20% хөнгөлттэй үйлчилнэ л гэлээ. За яахав одоо миний хүү 17 настай том хүү байгаа асуудал ярьвал зөндөө л байгаа энэ 17 жилийн турш юу эс үзэж туулахав, туулалаа. Хэдийгээр ийм хүүхэдтэй ээж аав нар сайн тэмцэж сайн хөгжүүлж чадаж байгаа аав ээж нар байгаа.
Нийгэм дээр энэ хүүхдүүдэд туслах гэсэн өчнөөн нинжин сэтгэлтэй хүмүүс бас байгаа тэд нарыг үгүйсгээгүй! Ийм хүүхэдтэй ээж аав нар алхам тутамдаа асуудал бэрхшээл г.а.д.у.у.р.х.а.л.т.т.а.й нүүр тулдаг юм шүү! Тиймээс нийгмээрээ ийм хүүхдүүдээ иргэдээ хүлээн зөвшөөрөх хандлагатай боловсролтой сэтгэлтэй байгаад өгөөчээ гэж та нартаа уриалж байна аа! Энэ хүртэл уншсанд баярлалаа.
Эх сурвалж: Болормаа Баярсайхан