Home Дотоод мэдээ Ш.Энхийн-Од Леброн Жэймсийн хүүгийн эсрэг тоглоно. Уг тэмцээнийг үзэхээр дэлхийн шилдэг…

Ш.Энхийн-Од Леброн Жэймсийн хүүгийн эсрэг тоглоно. Уг тэмцээнийг үзэхээр дэлхийн шилдэг…

9 second read
0
6
5,441

Ш.Энхийн-Од Леброн Жэймсийн хүүгийн эсрэг тоглоно. Дэнни Грийн санаачлан зохион байгуулж буй сагсан бөмбөгийн “The Battle” тэмцээн долдугаар сарын 2-4-нд Акрон хотод болно.

Ахлах сургуулийн шилдэг таван дунд болох тэмцээнд Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Энхийн-Од “Midwest” багт оролцоно.

Тэгснээр Ш.Энхийн-Од NBA-ийн супер од Леброн Жэймсийн том хүү Броннигийн эсрэг тоглохоор болов. Бронни тус тэмцээнд “Stive For Greatness” багт өрсөлдөнө.

Энэ тэмцээний үзэхээр Леброн Жэймс, сагсан бөмбөгийн одууд, шилдэг багийн удирдлага, дасгалжуулагч нар хүрэлцэн ирэх нь тодорхой.

Тэгэхээр Ш.Энхийн-Од Леброны хүүгийн эсрэг тоглохоос гадна шилдэг баг, дасгалжуулагчдын хараанд өрсөлдөх том боломжийн өмнө зогсжээ. Тасалбар нэг өдрийн 25$ юм байна.

Энэ арга хэмжээ Леброны төрсөн хот, мөн түүний тоглож байсан ахлах сургуулийн зааланд болно гэдгээрээ онцлогтой.

Монголын ард түмний бахархал болсон мундаг хүүд амжилтын дээдийг хүсэн ерөөе. Ирээдүйд NBA-ийн од болон гялалзаад явахыг Монголчууд нь тэр аяараа хүлээж сууна.

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Дотоод мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Б.Алтантулга: Бид талийгаачийн ар гэрийнхнээс зөвшөөрөл авалгүй эд, эрхтэн авах ямар ч боломжгүй

Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд зориулж амьгүй донороос эд, эрхтэн авахдаа талийгаачий…