Home Сонин хачин Захиа бичиж үлдээгээд нохойгоо орхиод явсан хүүгийн СЭТГЭЛ олны зүрхийг зvcчээ.

Захиа бичиж үлдээгээд нохойгоо орхиод явсан хүүгийн СЭТГЭЛ олны зүрхийг зvcчээ.

3 second read
0
1
2,780

Нэгэн жаал хүү нохойгоо цаашид тэжээх боломжгүй болсон тул түүнийг захидлын хамтаар цэцэрлэгт хүрээлэнгийн сандал дээр үлдээжээ. Тэгвэл уг захидал мянга мянган хүмүүсийн сэтгэлийн хөдөлгөөд байна.

Та бүхний харж буй нохойг Макс гэдэг. Maксын хуучин эзэн түүнийг цэцэрлэгт хүрээлэнгийн сандал дээр орхин явахдаа дараах захидлыг үлдээжээ. Захидалд:

– “Сайн уу? Намайг үрчилж аваач. Намайг Макс гэдэг. Би танаас энэ нохойг үрчилж аваад сайн тэжээгээсэй гэж хүсэж байна. Нохойгоо ингээд үлдээгээд явах надад үнэхээр хэцүү байлаа. Гэхдээ эцэг эх маань Максыг үргэлж зодож, түүнтэй муухайгаар харьцдаг байсан учир түүнийг ийм байдалд байхыг нь харах их гунигтай байсан юм.

Хэрэв энэ захидал сэтгэлд тань хүрч чадсан бол Максыг маань үрчилж аваад сайтар халамжлаарай. Гэхдээ ингэх боломжгүй бол энэ захидлыг байсан байранд нь үлдээчхээрэй. Түүнийг үрчилж авах боломжтой хүмүүс нь унших байх аа. Баярлалаа” гэж бичсэн байв.

Захидлыг уншсан хүмүүс “Mascotas Coyoacan” хэмээх амьтан хамгааллын нийгэмлэг рүү холбогдсон бөгөөд нийгэмлэгийн ажилтнууд цэцэрлэгт хүрээлэнд ирэхэд Макс хүмүүсийг өөртөө ойртуулахгүй, маш догшин аашилж байлаа. Ингээд тэд ширүүн зан авиртай амьтадтай харьцдаг мэргэжилтэн буюу мэргэжлийн нохой сургагчтай холбогдон Максын гинжийг тайлж чаджээ.

Макс эхэндээ хүнээс айж дөлөх маягтай байсан ч нийгэмлэгийн ажилтнууд түүнийг дагуулж яваад усанд оруулж, сургалтад суулгаснаар суух, босох, хэвтэх зэрэг үндсэн командуудыг сурч, ааш зан нь ч зөөлөрсөн байна.

Макс одоогоор хараахан үрчлэгдээгүй байгаа ч тун удахгүй сайн эзэнтэй болох байх гэж найдъя.

Эх сурвалж: Bored Panda

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Сонин хачин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Хятад улсыг цочроосон гэмт хэргийн эзэд ялын дээд хэмжээ авчээ. Энэ тухай олон нийтийн сүлжээнд…

Хятадад 2020 онд шинэ гэр бүл зохиохын тулд 2 настай охин, 1 настай хүүгээ хөнөөсөн харамс…