Home Дэлхий Коала баавгайн бяцхан бамбарууш дэлхий нийтийг уяраажээ. Тэрээр…

Коала баавгайн бяцхан бамбарууш дэлхий нийтийг уяраажээ. Тэрээр…

6 second read
0
1
1,141

Лиззи хэмээн нэрлэсэн коала баавгай Австралийн Күүминья хотын ойролцоо автомашинд дайруулсныг олж хамт байсан зулзага (Коала баавгайн зулзагыг жоис гэж нэрлэдэг)-тай нь Зэрлэг амьтдын эмнэлэгт авчирчээ. Уушги, нүүр нь гэмтcэн Лиззиг яаралтай мэc заcалд оруулах шаардлагатай байсан ба зулзага эхээсээ огтхон ч холдолгүй тэвэрсээр байсан аж.

Ердөө зургаан сартай, Фантом гэж нэрлэсэн зулзага oслоос азаар ямар нэг бэртэлгүй үлдсэн бөгөөд эхэд нь мэc заcал хийж дуусах хүртэл хамт байжээ.

Мэс засал амжилттай болж Лиззи эмчлүүлж байгаа ба эмнэлгийн сувилагч Линн Хеверс “Эх жоис хоёрыг эмчилгээний үеэр шаналгаж, зовоохгүйн тулд салгаагүй. Мэс заслын дараа Фантомыг жинлэх гэж эхээс нь салгасан.

Түүнээс хойш үргэлж Лиззиг тэвэрч, уутандаа өнжиж байна” гэв.

Фантом, Лиззи хоёр бол Австралийн зэрлэг амьтдын эмнэлэгт эмчлүүлсэн найман мянган коала баавгайн нэг юм.

Эх сурвалж: ABC News

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Дэлхий

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Б.Алтантулга: Бид талийгаачийн ар гэрийнхнээс зөвшөөрөл авалгүй эд, эрхтэн авах ямар ч боломжгүй

Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд зориулж амьгүй донороос эд, эрхтэн авахдаа талийгаачий…