Завхан аймгийн Нөмрөг суманд байрлах Шунхлай ШТС-аас хар өнгийн TOYOTA PRIUS 30 маркийн авто машинтай хоёр залуу шатахуун аваад төлбөрөө төлөлгүйгээр төвөг учруулж улмаар түгээгч эмэгтэйг хэл амаар д.о.р.о.м.ж.и.л.ж а.й.л.ган с.ү.р.д.ү.ү.л.ж з.а.н.а.л.х.и.й.л.с.э.н х.э.р.э.г явдал гарсан байна.
Яг хэрэг явдал гарч байх үед шатахуун түгээх станцын ойрхон явж байсан нэг иргэн тухайн хэргийг үйлдэж буй залуусын машины түлхүүрийг булаан авч түгээгч эмэгтэйд туслан болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлсэн үйл явдал болсон байна.
Иргэний үүргээ нэр төртэйгээр биелүүлсэн уг үл танигдах залуу мөн өглөө нь тус сумын малчин айлаас айл асуун очиж байх үеэрээ хоттой хонь руу чоно дайрч байхад нь туслажээ.
Тодруулбал, гэрийн эзэн чоно руу хоёр удаа буудсан ч сум алдаж оноогүйгээс хоттой хонины хажууд байсан 4 настай хүүхэд рүү дайрсан чоныг морин дээрээс б.у.у.д.а.н х.ө.н.ө.ө.ж, гэрийн эзэн болон түүний хүүд туслан дахин сайн үйлс хийсэн байна.
Нэг шөнийн дотор хоёр ч баатарлаг үйлдэл гаргаж, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлсэн байна. Сандарч балмагдсан хүмүүс түүний алдар нэрийг асууж амжаагүй бөгөөд сайн санаат үл таних залууд баярласан талархснаа илэрхийлэхээр хайж байгаа аж.
Байгаа газар бүртээ авралын од нь болж явдаг гайхалтай мундаг залууд амжилт хүсье.