Home Дотоод мэдээ С.Амарсайхан: Халдвар буурахгүй бол хатуу хөл хорино

С.Амарсайхан: Халдвар буурахгүй бол хатуу хөл хорино

2 second read
0
0
812

Энэ үеэр  ШАДАР САЙД С.АМАРСАЙХАН: Бүрэн вакцинд хамрагдсан хүмүүсийн дөрвөн хүн тутмын гурав нь халдвараас хамгаалагдаж байгааг эрдэмтэн судлаачид баталсан. ЭМЯ-ны эрдэмтэн, судлаачдын баг АНУ-ын их сургуулийн эрдэмтэдтэй хамтран ажиллаж байна.  12-17 насны хүүхдүүдээ вакцинжуулах хүрээнд 2.5 сая тун “Файзер” вакцин захиалж, худалдан авах гэрээг байгуулсан. Эхний тунгууд орж ирээд хийгдэж байгаа. Гэсэн хэдий ч вакцинжуулалтын ирц сул байна. Энэ хугацаанд дотоод, гадаадын судалгаанд үндэслэж, гурав дахь тунг хийвэл хэзээнээс хийж,  ямар вакциныг хэрхэн шат дараалалтай явахыг судалж эхэлнэ. Вакцины судалгааг дотооддоо харьцангуй сайн хийж байгаа. Гурав дахь тунг хийх эсэхийг дотоодын судалгаанд үндэслэж  эцсийн байдлаар УОК, Засгийн газарт танилцуулах чиглэл өгсөн. Халдвараас сэргийлэх ганц зам нь вакцин.

Анх улсын хэмжээнд цар тахлын бэлэн байдалд 1000 ор бэлтгээд байсан. Сүүлийн гурван сарын турш халдварын тоо эрчимтэй нэмэгдсээр байгаад өнөөдөр улсын хэмжээнд 11500 гаруй оронд өвчтөн хэвтэн эмчлүүлж байна. Цаашид ор нэмэх боломж байгаа хэдий ч эрүүл мэндийн салбарын ажилтны хомсдол яалт ч үгүй гарч байна. Үүнээс гадна дотооддоо дархлааг дэмжих  био бэлдмэлийн үйлдвэрлэлийг эхлүүлээд явж байна. Эхний бэлдмэлийг долдугаар сарын дунд үед гэхэд бэлэн болгох бэлтгэл ажлыг хангаж байгаа. Халдвартай тэмцэх хүрээнд бүхий л түвшиндээ шаардлагатай арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна. Тиймээс вакцинжуулалтын ажлыг улам эрчимжүүлэх шаардлагатай.

Эрсдлийн үнэлгээг тухай бүрт нь  хийж байгаа. Эрсдлийг багасгах гол зүйл нь мэдээж вакцин. Вакцин үр дүнтэй байгаа. Магадгүй нас баралт 10 дахин бага байна. Хэрэв иргэдээ вакцинжуулаагүй байсан бол өнөөдөр халдварын тархалт 10 дахин өндөр байх байсан. Дотоод нөөц бололцоо шавхагдаж байгааг нуухгүй. Нэг хэсэг нь халдвар хамгааллаа сахиж байгаа ч нөгөө хэсэг нь хангалтгүй байна. Эрүүл мэндийн салбарын тогтолцоо болон хүний нөөц өнөөдөр бидний сул тал болж байгаа. Ковид шалгуур болсон.

Вакцинд бүрэн хамрагдсан иргэдийг үзвэр үйлчилгээний газруудаар үйлчлүүлэх системийг нэвтрүүлсэн боловч ААН-үүд ашиглах нь тун ховор байсан.  Халдвар хамгааалал хаана хаанаа сахигдаж байж бид халдварыг бууруулна. Засгийн газар аль болох хатуу хөл хорио тавихгүй байхыг баримталж ирсэн. Цаашдаа халдвар буурахгүй, эмнэлгүүд ачааллаа дийлэхгүйд хүрвэл хатуу хөл хорио тавина. Одоо бараг эмнэлгүүд ачаалал дийлэхгүйд хүрсэн” гэлээ.

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Дотоод мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Б.Алтантулга: Бид талийгаачийн ар гэрийнхнээс зөвшөөрөл авалгүй эд, эрхтэн авах ямар ч боломжгүй

Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд зориулж амьгүй донороос эд, эрхтэн авахдаа талийгаачий…