Home Дотоод мэдээ 16 наснаас дээш Монгол Улсын иргэнд 12 оронтой тоон гарын үсэг өгнө. Хэрвээ та тоон гарын үсгээ…

16 наснаас дээш Монгол Улсын иргэнд 12 оронтой тоон гарын үсэг өгнө. Хэрвээ та тоон гарын үсгээ…

2 second read
0
1
1,254

Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд,

Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ дахь АН-ын бүлгийн хурлаар хэлэлцжээ.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Хууль зүйн бодлогын газрын дарга Д.Сайнзориг нар дээрх хуулийн төслийн талаар гишүүдэд мэдээлэл өгөв.

Одоогийн байдлаар цахим үнэмлэхийн огт ашиглагдаагүй чиптэй хэсгийг ашиглалтад оруулах аж. Тухайн иргэний мэдээлэл, эрүүл мэндийн карт, эмчилгээний түүх, тоон гарын үсэг, жолооны үнэмлэх зэргийг нэгтгэн тус чипээр дамжуулан ашиглах юм байна.

Эдгээр хууль батлагдсанаар “Төрийн байгууллагуудын ажил уялдаа холбоотой болно, иргэд төрийн мэдээллийг шуурхай авах боломж нээгдэнэ, гадаад паспортыг цахимжуулах мөн хаягжилтыг цэгцлэх” зэрэг иргэдэд чиглэсэн олон ажлыг хөнгөвчилнө гэж хууль санаачлагчид үзэж байна. Хуулийн төслийн дэлгэрэнгүйг ЭНДЭЭС уншаарай.

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Дотоод мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Хятад улсыг цочроосон гэмт хэргийн эзэд ялын дээд хэмжээ авчээ. Энэ тухай олон нийтийн сүлжээнд…

Хятадад 2020 онд шинэ гэр бүл зохиохын тулд 2 настай охин, 1 настай хүүгээ хөнөөсөн харамс…