Home Дотоод мэдээ Б.Цэцэг: Би бие давхар уг нь их хичээсэн боловч К0Р0НА тусчихлаа. Миний эхний шинж тэмдэгүүд ийм байсан…

Б.Цэцэг: Би бие давхар уг нь их хичээсэн боловч К0Р0НА тусчихлаа. Миний эхний шинж тэмдэгүүд ийм байсан…

1 second read
0
1
1,627

Сошиал ертөнцөд олон дагагчтай жүжигчин Б.Цэцэг коронавирусын халдвар авчээ. Тэрээр бие давхар байсан төдийгүй жинхэнэ нөхцөл байдал шал өөр байгааг анзаарч “эмч ажилчидын нөр их хөдөлмөрийг бид хоромын төдийд л үгүй хийж байж” гэжээ. Мөн өөрт тохиолдож мэдэж авсан зүйлсээ нууж хаалгүйгээр хүмүүсийг мэдээсэй хэмээн дараахь зүйлсийг АНХААРУУЛЖ байна.

Миний халдвар авсан эхний шинж тэмдэгүүд ийм байсан: 1 дүгээр хавьтагч болсоны дараах 7 хоногт биед мэдрэгдсэн зүйлс:

Ингэтэл нь газар авахуулж сонгууль хийсэн хүмүүст үнэндээ маш их гомдож байна

Хамар битүүрэх, Хааяадаа хий ханиалгах, Өдөрт 2-4 удаа найтаалгах өдөр бүр тоо нэмэгддэг. Амьсгаа дээрдэж амьсгаадах шинж ихээр нэмэгдэнэ. Яг толгой өвдөхгүй хэрнээ усанд шумбаж байгаа мэт даралттай тархи дүүрэн оргих мэдрэмжтэй нилээд олон хоносон. Шингэн нус гоожих энэ нь ЭЕРЭГ гарах үерүү нилээн дөхсөн үед мэдрэгдсэн.  ~Энэ өдрүүдэд ПСР, Түргэвчилсэн тест СӨРӨГ гарсаар байсан үе буюу вирус идэвхжиж эхлээгүй байсан үе юм.

ХҮНДРЭХ шинж тэмдэгүүд ба хариу ЭЕРЭГ гарах хугацаа:

Өвдөг, нуруу янгинах, цээж хөндүүрлэх, далаар өвдөх мэдрэмж хүндэрч хатгаа болох үед мэдрэгдэнэ. Ёстой гэнэт л мэдрэгдэж эхэлдэг юм байна лээ. Хүндрээд ирсэн үед ханиалга шууд цэртэй болж эхлэнэ. Богшуулж нилээн их цэртэй ойр ойрхон ханиалгана. Нүдний зовхи дийлдэхгүй загтнах, хуурайших мэдрэмж төрнө. Өдөржин компьютарын ард суусан мэт нүд ядарна. Нойр хулжиж маш их ядарч сулидана. Халуурч, бүлээрнэ. Эрчүүд шээхээр шодой хорсох, халуу дүүгэх  шинж илэрнэ. Зүрх дэлсэж амьсгал минутад 20 с дээш болно, Чих шуугина, Цэртэй ханиалга эхлэсэний дараа ам маш их зааваарч эвгүй үнэр гардаг юм байна. Хэл шүдээ сайн цэвэрлэж тамидены уусмалаар сайн зайлж хэлээ хусаарай. ЖИЧ: Би хавьтагч болсоноо мэдсэн цагаас эхлэн өөрийгөө тусгаарлаж маск бээлий байнга өмсөж байсан болно.

Жирэмсэн ээжүүд эмнэлэгээр нэг болж байна. ПСР, Түргэвчилсэн тестыг үнэгүй болгомоор байна. Байдал хүнд байна хэдэн зүйл анхааруулахыг хүсэж байна:

1. Ковидын халдвар авч эдгэрсэн хүмүүс халдвараар өвчилөөд эдгэрсэнээ ажил болоод ойр хүрээнийхнээсээ нуух явдал их байна! Энэ нь та эдгэрсэн ч бүрэн таны биенээс вирус устаж үгүй болоогүй гэсэн үг юм! Ажилдаа эргэж орсон ч бусдаас зай авч анхаарал болгоомжтой өвдсөх гэдгээ бусдадаа сануулах нь таны үүрэг яагаад гэхээр та эдгэрсэн ч таны шинжилгээний хариу 90 хүртлэх хоног ЭЕРЭГ байсаар байх болно! Тэгэхээр бусдыгаа бодож халдвар хамгааллын дэглэмээ чандлан сахих нь чухал!

2. Нэгдүгээр хавьтагч таний тест эхний өдрүүдэд СӨРӨГ гарч байсан ч чимээгүй өвдөж хүндэрүүлэхээсээ өмнө өвдсөн гэрийнхээ ойрынхоо хүнтэй эмчилгээгээ давхар эхлүүлэх шаардлагатай өрхийн эмчийн зөвлөгөөгөөгөөр тэгэхгүй бол явж явж хатгаа болно эсхүл нэг нь эдгэрэхээр нөгөө нь өвчилнө ингээд мөд дуусахгүй шүү.

3. Өвчин хаанаас хэнээс авчихав гэж бүү уурла бухимд! Өвдөх эсэх нь цаг хугацааны асуудал гол нь биеэ чагнаж жижиг зүйлийг мэдэрч эрт мэдэхийг хичээгээрэй. Өдөр бүр Д, С гээ заавал том жижиггүй ууж хэвш.

4. Олонтой ажилладаг хүмүүс маскгүй хартлцаанд бүү ор яагаад гэхээр тэнд өвдсөн хүн байхгүй ч ар гэрээс нь эсхүл найзууд нь өвдсөн байх магадлал өндөр тул эрсдэлтэй! Халуун шингэн байнга ууж хамар, хоолойгоо өдөрт 2-3 удаа өвдөөгүй ч зайлж сураарай!

Хөл хүнд ээжүүд маань тайван хонож ээ. Цайгаа аваарай цайндаа ороорой гэхээр хөөрхөн тогоо шиг том гэдэстэйгээс авахуулаад, жижигхээн түпэн шиг гэдэс хүртэл олон янзын хэлбэр дүрстэй, хүүхдийн тоо хүйсээрээ ялгаатай гэдэснүүд аягаа бариад л пэрр гээд л үүдэндээ гараад ирнэ. Энэ өглөө ээжүүд царай зүс сайхан сэтгэл амар өрөөнөөсөө гарахыг харсан сайхан болчихлоо. Манай плат ээж нь нэг харагдах боловч нийт хэвлий дэх хүүхэдтэйгээ 100 гаруй өвчтөнтэй тасаг АМГАЛАН хонолоо.

Эх нярай, Эмэгтэйчүүдийн Үндэсний төв тасгийн эмч хөөрхөн ааштай сувилагч нартаа баярлалаа.

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Дотоод мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Б.Алтантулга: Бид талийгаачийн ар гэрийнхнээс зөвшөөрөл авалгүй эд, эрхтэн авах ямар ч боломжгүй

Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд зориулж амьгүй донороос эд, эрхтэн авахдаа талийгаачий…