Home Сонин хачин Загасны аман дотор амьдарч, хэлийг нь орлодог аймшигт шимэгч амьтан

Загасны аман дотор амьдарч, хэлийг нь орлодог аймшигт шимэгч амьтан

2 second read
0
0
6,188

Шинжлэх ухаанд албан ёсоор “Cymothoa exigua” гэж нэрлэгддэг нэгэн төрлийн шимэгч амьтан нь загасны аманд орж, хэлийг нь идээд дараа нь байрыг нь эзэлдэг паразит юм. Амьд амьтны хэлийг бага багаар тасалж, хэлний оронд орж насан туршдаа аманд нь амьдардаг шимэгч хорхой гэхээр аймшгийн түүх шиг сонсогдож байгаа биз?

Өмнөд Африкийн Кейп Таунаас гаралтай 27 настай Дон Маркс Кейп-Агулхасын ойролцоо загасчилж байхдаа 2.7 кг жинтэй загас барьж, амнаас нь туйлын хачин амьтан олжээ.

Тэнгисийн биологийг судалдаг Маркс хэлний шимэгчийн талаар сонссон боловч бодитоор нь хэзээ ч харж байгаагүй тул шууд л зургийг нь дарсан байна.

Хэлээр хооллодог шимэгчийн тухай эрдэмтэд мэддэг байсан боловч сүүлийн жилүүдэд л тэдний амьдралын мөчлөг, зан авирын талаар өргөн хүрээтэй судалгаа хийж эхэлсэн юм. Бүх хэлний шимэгч эр хүйстэй бөгөөд тохирсон загас олохын тулд далайд хөвж амьдардаг гэнэ.

Одоогоор тогтоогдоод байгаа 280 гаруй төрлийн хэлний шимэгч нь зөвхөн нэг зүйлийн загасыг онилдог байна. Тэд тохиромжтой загасыг олмогцоо загасны заламгайгаар дамжин аманд нь ордог.

Загас өөр шимэгчгүй бол шууд хэлэнд нь наалддаг гэнэ. Урд хумсаа ашиглан уг амьтан загасны хэлний судсыг тайрч, дараа нь загасны цусаар хооллож эхэлдэг. Ингээд шимэгч эмэгтэй болж хувирдгаар барахгүй, бие нь томорч хөлтэй болдог аж.

Мөн шимэгч цаашид хөдөлгөөн хийх шаардлагагүй болох тул нүд нь нарийсдаг байна. Загасны хэл эцэст нь үхжиж, цусгүй болж сулран унахад шимэгч хорхой хэлийг нь орлож бүрэн наалддаг. Энэ бол одоогийн байдлаар мэдэгдэж буй эзнийхээ эрхтний үйл ажиллагааг бүрэн орлож чаддаг цорын ганц шимэгч юм.

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Сонин хачин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Хятад улсыг цочроосон гэмт хэргийн эзэд ялын дээд хэмжээ авчээ. Энэ тухай олон нийтийн сүлжээнд…

Хятадад 2020 онд шинэ гэр бүл зохиохын тулд 2 настай охин, 1 настай хүүгээ хөнөөсөн харамс…