Одоогоос хоёр жилийн өмнө Хятадын Гуанжоу Байюнь нисэх онгоцны буудлын шалган нэвтрүүлэхэд нэгэн өвөрмөц тээш саатжээ. Харахад гэмгүй, төлөв даруу царайтай хятад эр эм хоёр жоом таpааrчид болон хувирсан байна.
Тэдний тээшийг гаалийн ажилтнууд сканераар шалгаж үзтэл ямар нэгэн ай.м шиг.тай зүйл харагдах нь тэр. Ингээд тээшийг нээж үзвэл тээвэрлэгч сав байжээ. Энэхүү савыг нээхэд дотроос нь жоом гарч ирж, ажилтнуудыг айл rасан байна. Тээвэрлэгч саван дотор асар олон тооны жоом арзганалдаж байх ажээ. Ингээд тоолоод үзтэл 200 ширхэг жоомыг онгоцонд авч орох гэж байсан нь тогтооrджээ.
Харин ямар учраас уг жоомнуудыг тээвэрлэж явсан тухай асуухад. Тэд арьсны эмчилгээний тосонд энэ шавжийг ашиглах гэж байсан гэжээ. Хятадын уламжлалт анагаах ухаанд заасны дагуу жоомыг ашиглаж, эхнэрээ эмчлэх гэж байсан тухайгаа ярьжээ. Хэдийгээр тэд үнэнээ хүлээсэн боловч гаалийн ажилтнууд хорхойг онгоцонд оруулалгүй, устrал хийсэн байна.
Ингээд танд жоомны тухай хамгийн сонирхолтой баримтуудыг танилцуулж байна. Жоомны олон улсын нэршил нь “Cucaracha” юм. Энэ нэршил нь Испани гаралтай бөгөөд XVII зууны үед англи хэлэнд нэвтэрчээ.
Жоом толгой нь т.а.с.ар.сан байхад амьдарсаар байдаг. Энэ нь бусад амьтан болон шавьж шиг хамраараа амьсгалдаггүй гэсэн үг. Биеэндээ байрлах нүхээр амьсгалдаг байх нь. Мөн шавьжинд ямар ч ц.у.с байдаггүй учир биед нь даралт гэж бас байдаггүй. Тиймээс толrой нь байхгүй ч тайван амьдарсаар байдаг.
50 жилийн өмнө жоом нь хүний харшилын өвчин болон астматай холбоотой болохыг тогтоожээ. Судалгаагаар олон давхар байранд 900-3000 төрлийн шавьж байдаг нь тогтоогдсон бөгөөд ихэнх нь жоом байжээ. Эрдэмтдийн үзэж байгаагаар ихэнх харшлын гол хүчин зүйл нь жоом юм байна.
Мөн жоом нь өөрийн биеэс хамааран секундэд 75 см хурдтай гүйдэг байна. Хэрвээ жоом зэрлэг муур (читах) шиг хэмжээтэй байсан бол цагт 50 миль хурдлах нь.
Эцэст нь хэлэхэд ц.ө.м.ий..н дэ.л.б.э.р.э.лт болвол жоомнууд л а.м.ь.д үлдэх юм байна. Тэгэхдээ энэ нь нотлогдоогүй байгаа аж. Гэсэн ч тэдгээр амьтад цацраг идэвхит бодист тэсвэртэй байх магдлалтай. Хүн 500 рад (цацраг идэвхит бодисыг хэмжээ)-г даадаг бол жоом 6400 рад-ыг тэсвэрлэх чадвартай юм байна.