Коронавируст халдварын тохиолдол сүүлийн үед эрс нэмэгдэж, эрүүл мэндийн салбарын ачаалал ихсэж байна. Сүүлийн долоо хоногт эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгдчийн тоо 3,000 гаруйгаар, гэрээр эмчлүүлж буй хүмүүсийн тоо хоёр дахин өсжээ.
Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт буюу зургаадугаар сарын 8-ны өдөр улсын хэмжээнд коронавирусийн улмаас эмнэлэгт 6,423, гэртээ 6,233 хүн буюу нийт 12,656 хүн эмчлүүлж байв.Харин долоо хоногийн дотор дээрх тоо 10,000-аар нэмэгдэж, хүнд болон хүндэвтэр өвчтөн 1,000-2,000-аар нэмэгдсээр байна. Мөн н.а.с б.ар.алт ч гэсэн ихээр нэмэгдэж байгаа билээ.
Тэгвэл ойрын өдрүүдэд маш харамсалтай мэдээнүүд биднийг угтсаар байгаа билээ. Түүний эмээ нь коронавирусийн халдвартай байсан бөгөөд эмнэлгийн гадна зогсоол дээр эмнэлгийн тусламж хүлээж байжээ.
Ач хүү нь эмээгээ аврах оролдлого хийж хиймэл амьсгал хийсэн боловч түүнд тус болж чадсангүй а.м.ь.с.г.а.л х.у.р.а.а.ж.э.э.
Хайр халдвараас хүчтэй. Коронавирус тоглоом биш гэдгийг танд дахин сануулж байна. Монгол улсад хэт их тархалтаас үүдэж эмнэлэгүүд ачааллаа дийлхээ байж эмнэлэгийн гадаанаа өвчтөнгүүд хүлээсээр зарим нь х0рв00г 0рхиж байна.
Мөн хайртай дотны хүн нь бие нь муудаж эмнэлэг дээр авч очсон ч эмнэлэг рүү оруулсангүй. Энэ мөчид аргаа барж нулимсаа дийлэлгүй уйлж буй залуугийн бичлэг цахим орчинд тархлаа.
Тэрээр зангирсан хоолойгоо сөөтөл “- Та нар ойлгож байна уу энд хүн ү.х.э.х гээд байна штээ амьсгалын аппарат нь болохоо байчаад байна. Ямар хэцүү юм бэ.” хэмээн цөхөрлөө барж байлаа. Харамсалтай нь ор дүүрсэн ачаалал ихтэй гэх шалтгаанаар цаг хугацаа урссаар л байлаа.
Монголын өнөөгийн нөхцөл байдал ийм л байна. Ийм байдалд юунаас болж хүрэв? цаашдаа яавал дээр вэ? асуултын хариуг танд үлдээе.