Home Лайфстайл Халиунаагийн нөхөр О.Эрдэнэ-очирын “Би Ангуучаас бүх талаараа илүү” гэсэн үг хүмүүсийг хоёр хуваалаа.

Халиунаагийн нөхөр О.Эрдэнэ-очирын “Би Ангуучаас бүх талаараа илүү” гэсэн үг хүмүүсийг хоёр хуваалаа.

6 second read
0
1
12,133

Дэлхийн алдартай “Ододтой бүжиглэе” шоуг HD Mонгол телевиз албан ёсны эрхтэй бүтээж, долоо хоног бүр нэг оролцогч хасагдах журмаар 4 сарын турш хөдөлмөрлөж зүтгэсний эцэст шоу нэвтрүүлэгт АНГУУЧ буюу Баттөр, Халиун нар түрүүлж алтан цом өргөсөн билээ. 

Тэгвэл энэ хугацаанд дээрх хоёр бүжгийн партнер буюу хосуудыг шоу нэвтрүүлэгийн үзэгчид маш ихээр дэмжсэн төдийгүй үнэхээр гайхалтай тохирсон хосууд жинхэнэ амьдрал дээр үерхсэн ч болоосой, Халиунаа арай л эрт хүнтэй суучихвуу даа хэмээн хэсэг хүмүүс нь халагласан бол Халиунаагийн нөхрийг өмөөрч Баттөрөөс дутаад байхааргүй залуу битгий нэгэнт гэр бүл болсон залуу хосуудын амьдралыг сүйрүүлчих гэсэн хэсэг нөгөө талд хуваагдсан юм.

Бид бүгдэд Халиунаагийн нөхөр гэдгээр танигдсан залууг маань О.Эрдэнэ-очир гэдэг бөгөөд Хөвсгөл аймагт төрж өсөж багаасаа реп үглэж, хипхоп бүжиг бүжиглэж урлагтай холбогдож эхэлсэн ба сүүлдээ энэхүү урлагт дурлаж мэргэжлийн хэмжээнд бүжгийн спорт төрлөөр хичээллэхээр шийдэж шаргуу хөдөлмөрлөсөн байдаг аж.

Тэрээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийг “Эрх зүйч” мэргэжлээр төгссөн ч өөрийн хобби сонирхлыг нэгт тавин бүжгээрээ дагнан явжээ. Энэ нь ч тун амжилттай байсан ба багаараа Дэлхийн аваргад 5-р байранд шалгарч Монголын рекордыг тогтоож байжээ. Одоо тэрээр эхнэр Халиуны хамтаар өөрсдийн байгуулсан бүжгийн клубд дасгалжуулагчаар болон ТББ-д ажилладаг байна.

Эрдэнэ-очир Халиун нар анх дэлхийн аваргын тэмцээний үеэр танилцаж дотносож байжээ.

Эрдэнэ-очир саяхан “Зэвүүн ток шоу”-нд оржээ. Тэрээр – Намайг Ангуучтай харьцуулж байгаа хүмүүс намайг мэдэхгүй л байна даа. Би бол Ангуучаас өөрийгөө илүү л гэж хэлнэ гэжээ. Харин нэвтрүүлгийн хөтлөгч Оргилын асуусан асуултууд үзэгчдэд таалагдаагүй ба эхнэртээ маш их итгэдэг, өөртөө маш итгэлтэй залуу байна, харин хөтлөгч Оргил хүмүүсийн дунд яс хаясан сонин асуулт асуухаа болих хэрэгтэй хэмээн сэтгэгдлүүд дүүрчээ.

Мөн тэрээр хэлэхдээ ” Бид хоёрт 6 жилийн туршлага байна. Аль хэдийнээ бүжгийн партнертайгаа харьцах харьцаанаас дөжирчихсөн. Би хардах биш харин ч илүү түрүүлээсэй хэмээн дэмжиж, эхнэрээрээ бахархаж байсан. Эхлээд Ангуучтай партнераар таарчихлаа гэж надад хэлэхэд маш их баярласан учир нь хамгийн түрүүлж болох нөлөөтэй мөн юмыг хурдан сурах Athlet хүн байсан учраас.

– “Анх би эхний бэлтгэл дээр нь очоод Ангуучтай ярилцаж байсан. Миний Халиунаа эхнэр бол хамгийн түрүүлэх боломжтой потенциалтай бүжигчин тиймээс чамайг ч гэсэн их хичээгээд түрүүлээсэй гэж найз нь хүсэж байна.”гэж хэлж байсан.

Халиунаа бид хоёр сүйгээ тавиад бэрээ гуйсан. Одоо хуримаа хийх гэсэн ч ковидоос болоод хойшлоод байна. Бидний нас залуу байна хийж бүтээх зүйлс ч олон байна. Бүжгээрээ олон хүмүүсд нөлөөлж бүжгээрээ амьдралаа босгоод сайн сайхан явахыг хүсэж байна” гэжээ.

Ингээд гайхалтай бүжигчин хосууддаа амьдралд нь ажлын амжилт аз жаргал бүхнийг хүсэн ерөөе. Бүжгийн спортыг Монголдоо улам илүү хөгжүүлээрэй.

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Лайфстайл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Б.Алтантулга: Бид талийгаачийн ар гэрийнхнээс зөвшөөрөл авалгүй эд, эрхтэн авах ямар ч боломжгүй

Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд зориулж амьгүй донороос эд, эрхтэн авахдаа талийгаачий…