
Сонгуулийн өдөр бол бас нэгэн баярт өдөр бөгөөд Монголчууд бүгд хүндэтгэлтэй хандаж дээл гоёлоо өмсөж ирдэг билээ. Тэгвэл энэ удаагийн сонгуулиар Хамгийн загварлаг, содон хүмүүсийг онцолж үйл явдлыг тоймлон хүргэж байна.
Ганган байгаа биз. Сонгуулиа өгч буй Дарьганга гэх бүсгүйгийн үндэсний дээл хувцас, гоёл олон хүмүүсийн хараанд өртөж онцгой болгож ялгаж өгч байна. Үнэхээр үзэсгэлэнтэй загварлаг эмэгтэй юм.
Үзэсгэлэн төгөлдөр Ану буюу Уранхолбоогийн загварлаг дээл барби шиг царай яах аргагүй энэ сонгуулийн нүүр царай гэмээр хүмүүсийг догдлуулжээ. Тэрээр цахим хуудаснаа:
“Өнөөдөр улс орон маань шинэ төрийн тэргүүнээ сонгох чухал өдөр тохиож байна.Хүүхэд байхад сонгуулийн өдрийг бараг баярын өдөр гэж боддог байж билээ. Сонгуулийн өдрөөр гүйж очоод цонхоороо харахаар хүүхэд, хөгшингүй хамгийн гоё хувцасаа өмсөөд, өглөө эртлэн босч, сонголтоо хийчихээд, хөрш айлынхантайгаа тааралдаад мэнд усаа мэндэлцээд, найзуудтайгаа тоглоод их сайхан өнгөрдөг байсансан. Одоо ч энэ мэдрэмж хэвээрээ байдаг…
Эх орон маань бидний юугаар ч улс сольшгүй үнэт зүйл маань юм.Хүн бүрт Улс орныхоо “Тэргүүн”болох нэгнийг сонгох эрх бий. Тийм учир иргэн бүр сонгуульдаа идэвхитэй оролцож, хариуцлагатай хандахыг уриалж байна. Миний хувьд надад итгэж, дэмждэг хүмүүсээ хүндэтгэж, аль нэг намын сонгуулийн сурталчилгаанд оролцолгүй, үнэт зүйлийг үнэ цэнэтэйгээр нь байлгахыг хүссэн. Та бүхэн минь идэвхтэй оролцож, цагаан сонголт БИШ, ЗӨВ СОНГОЛТ-оо хийцгээгээрэй” гэж бичжээ.
Монгол төрийн сонгуульд ялалт байгуулж, үнэмлэхээ гардаж авахаар ирэхдээ л Доржханд гишүүний гутал олны анхаарлыг татаж хэл амны бай болж байсан бол энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуулиар мөн адил дээлэн дээр пүүз өмсөж ирсэн нь нэг их гайхшрал түрүүлээгүй ч онцлох сэдэв болжээ.
2017 оноос 2021 оны хооронд Монгол улсын тэргүүнээр ажиллаж буй Х.Баттулгын сонгууль өгөхөөр ирж буй гэрэл зураг ч мөн сошиал орчинд идэвхитэй тархлаа. Одоо түүнд байр сууриа хэнд залгамжлуулах вэ гэдэг л асуулт үлдэж байх шиг байна.
Үүний дараа сошиал орчинд баян Мөнхжин, Долларын саятан Мөнхжин гэх нэрээр танигдсан залуу маань. Тэгээд Бакал, Хром чинь дээлэн дээр зүгээр… Кет, пүүз, сандал болохгүй. Өмсвөл үндэсний хувцсаа д.о.р.о.м.ж.и.л.с.о.н болох уу, цэвэр цусны Монголчуудаа? хэмээн даажигнаад амжжээ.
Олон дагагчтай инфлюенсер Б.Цэцэг хэмээх бүсгүй саналын хуудсаа цагаанаар өгч буй бичлэгээ хийснээс болж 10 сая төгрөгөөр то.ргуул.ах дээрээ тулаад байгаа бол тэрээр “улсаасаа х.у.л.г.а.й хийсэн гаруудыгаа илээд өнгөрдөг байж иргэнээ д.а.p.а.м.т.а.л.ж торгоно гэх үед нь ёстой томоор май шүү” гэжээ.