
Цахим орчинд өөрийн байр сууриа олсон олон мянган дагагчтай бусдад нөлөөлөгч буюу инфлюенсер Б.Цэцэг Сонгинохайрхан дүүргийн хэсгийн хороонд очиж санал өгсөн үйл явцаа дүрсжүүлж нийгмийн сүлжээнд оруулжээ.
Сонгох хүн байхгүй Х.Баттулгыг сонгомоор байна.
Харин дээрх үйлдэл нь Ерөнхийлөгчийн Сонгуулийн тухай хуулийн 62.13.3 -р зүйлд: “саналын хуудсанд тэмдэглэсэн саналаа болон бусад сонгогчийн саналыг баримтжуулан зураг авах, дүрс бичлэг хийх, шууд дамжуулах зэрэг үйлдэл гаргах” гэсэн заалт байдаг ба з.ө.р.ч.с.ө.н тохиолдолд иргэнийг 10 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгө буюу 10 сая төгрөгөөр т.о.р.г.о.д.о.г билээ.
Тэгвэл дээрх үйлдэлтэй холбогдуулан Б.Цэцэг цахим хуудаснаа “Дуу хоолой минь хүчтэй байгаад үнэнд нүдтэй залуус олон байгаад баярлаж байна. Духаараа дуудуулаад муудсан зүйлгүй ээ хө. Улсаараа х.у.л.г.а.й хийж, хэн нэгний боломжийг х.у.л.г.а.й.л.ж х.у.л.г.а.й.ч.аараа дуудуулаагүй учир би итгэл үнэмшилдээ үнэнч байж шударга ёсны төлөө эцсээ хүртэл тэмцэнэ!” хэмээн бичжээ.
Мөн тэрбээр Хуулиа урдаа бариад хэнтэй ч а.л.а.л.ц.а.ж чадна. Би тийм л эмэгтэй хүн гэж хэлжээ. Гэвч Б.Цэцэг маань хуулиа мэддэггүй бөгөөд “Би үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө 10 сая төгрөгөөр т.о.р.г.у.у.л.а.х.г.ү.й” гэлээ.
Боловсролтой ухаалаг гэж бодсон хүн бүр инфлюенсер биш гэдгийг залуус маань ойлгож авсан байх. Үзэл бодлоо илэрхийлж болно. Хамгийн түрүүнд ёс зүй, мөн амьдарч буй улсынхаа хуулийг мэддэг байх хэрэгтэй. Өөртөө итгэлтэй үнэний төлөө тэмцэж байна гээд заавал б.ү.д.ү.ү.л.э.г байхын нэр биш билээ.