Home Лайфстайл Дуучин АНУ буюу Уранхолбоогийн үлгэрийн ертөнц мэт амьдрал

Дуучин АНУ буюу Уранхолбоогийн үлгэрийн ертөнц мэт амьдрал

0 second read
0
0
4,064

Олны дунд дуучин Ану нэрээр танигдсан Ч.Уранхолбоо сайн муу олон янзаар хэлэгдэж хэвлэлийн бай болсоор өдийг хүрсэн. Гоё ганган, дэгжин сайхан бүсгүй тодотгол түүнд хамгийн их зохино. Анх арван хэдхэн настайдаа урлагт хөл тавьж байсан тэрээр өдгөө ид хийж бүтээх насан дээрээ яваа нэгэн билээ.

Саяхан Ану маань “Ододтой бүжиглэе” шоу нэвтрүүлэгт орж чамгүй бүжигчин гэдгээ харуулсан бол хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр ШӨХТГ-н даргаар нэг өдөр ажиллаж олон түмний хэл амны бай болсон билээ. Тэгвэл тэрээр “Хэрвээ миний энэ үйл хэрэгт алдаа дутагдалтай зүйл гарсан бол та бүхэн намайг өршөөгөөрэй. Хүүхдүүд маань эрүүл бус хүнс хэрэглэх нь хэнд ч сонин биш болсон гэж үү? Ард түмний амьдрал ч амаргүй байна. Аливаа нэг эерэг өөрчлөлтийг авчирахад заавал бэрхшээл тулгардаг. Тиймд би хүүхдийн төлөөх цохилох зүрх сэтгэлээ мохоолгүй энэ тусмаа илүү хүчтэй т.э.м.ц.эх болно” гэж хэлжээ. /Бүтнээр унших бол ЭНД дарж уншаарай./

Романтик дурсамж

Өдгөө 5 хүүхдийн сайн ээж, амьдралын идэвхи чармайлт, биеэ авч яваа байдал гээд дүгнээд хэлэхэд үнэхээр хөдөлмөрч хичээнгүй эмэгтэй билээ. Мөн түүний нөхөр ч бас эдгээр боломжуудыг эхнэртээ бий болгож өгсөн төдийгүй залууст сайхан гэр бүлийг яаж цогцлоож болох вэ гэдгийг үлгэрлэж яваа хосууд юм. Анугийн сошиал хуудсан дахь 2 жилийн өмнөх дурсамжаа хуваалцсан зураг нь олон эмэгтэйчүүдийн цагаахан атаархлыг төрүүлээд амжжээ.

Амьдралын гараа

Эгэл жирийн гэр бүлээс гаралтай тэрээр айлын том охин бөгөөд дороо гурван дүүтэй. Ээж нь аптек ажиллуулдаг жирийн нэгэн бөгөөд аав нь цагдаагийн хүчний байгууллагад насаараа ажилласан “чекист”. Эгэл жирийн сэхээтэн айлаас гаралтай охин бусдын л адил дундаж, борогдуу өссөн гэдэг. Дуучин болохоосоо өмнө Шар хадны гэр хороололд амьдарч байсан ч “одоо цагаан сараар л гэр хороололд очиж үздэг, их сонин мэдрэмж төрдөг” хэмээн ярьсан удаа бий. Гэр хорооллолоос олны хайрыг татсан дуучин болох түүний зам тийм ч дардан байгаагүй аж.

Урлагт хөл тавьсан замнал

10 жилийн сурагч байхдаа урлагийн наадмуудад идэвхитэй оролцдог Ч.Ану аавын талаас өвлөсөн урлагийн авъяастай хүүхэд байжээ. Бүрэг ичимхий, даруу төлөв зантай, тайзан дээр эрэгтэй хүүхэдтэй дуулахаас хүртэл ичдэг байсан тэр ноомой охин өдгөө эрс өөрчлөгдсөн. Тэрээр “Өнөөдөр миний амьдралд гарч байгаа маш олон өөрчлөлтүүд урлагийн хүн болон төлөвшиж байгаа цаг үетэй салшгүй холбоотой. Тэр үеэс л хувь хүнийхээ хувьд үзэл бодлоо төлөвшүүлж чадсан” хэмээн ярьдаг.

Өнгөт үрэл шиг Ану, Болороо хэмээх хоёр охин хамтран 2004 онд “Гала” хамтлагийг анх байгуулж байсан. Нийт гурван цомог гаргаж байснаас, анхны бие даасан цомог нь “Хөвгүүн” нэртэй. Хамтлаг байгуулагдсан даруйдаа л тод өнгө, богино банзал, үсний хурц өнгө, содон стиль имиджээрээ монголын рок попын түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээж, өсвөр насны охидыг байлдан дагуулж чадсан билээ. Дуучин бүсгүй өөрийгөө “Гал шиг ассан” хэмээн тодорхойлсон нь тун ч оножээ.

Биеэ авч явах соёл

Урлагийн эмэгтэй хүн хаана ч хэзээ ч биеэ сайхан авч явах соёл бичигдээгүй хууль мэт үйлчилдэг. Өдгөөгийн нийгэм гоё ганган хүүхнүүдээр дүүрэн. Хаашаа ч харсан зурсан, будсан, чамин, дэгжин гээд л. Ану бол тэдгээр хүүхнүүдийн тоонд зүй ёсоор багтдаг.

Гайхалтай дэгжин хувцаслалт, өнгө зүсээрээ Монголын бүсгүйчүүдийн загварын чиг хандлагыг тодорхойлж байдаг гэхэд буруудахгүй. Олны танил, олон нийттэй харилцдаг гэдэг утгаараа хаана ч, хэзээ ч биеэ сайхан авч яваа харагддаг.

Эмэгтэй хүн хүүхэд төрүүлэхдээ ч, хогоо асгахдаа ч гоё ганган харагдах ёстой гэдэг үгний биелэл Ч.Анугаас харагддаг. Дөнгөж төрөөд долоо хоногийн дараа сэтгүүлийн нүүрэнд зургаа авахуулж ажилдаа шууд орж байсан нь түүний тэсвэр хатуужилтайнх буй заа.

Ингээд Ану буюу Уранхолбоогийн хайраар дүүрэн гэр бүлд нь хамгийн сайхан бүхнийг аз жаргалын хамтаар хүсэн ерөөе.

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Лайфстайл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Б.Алтантулга: Бид талийгаачийн ар гэрийнхнээс зөвшөөрөл авалгүй эд, эрхтэн авах ямар ч боломжгүй

Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд зориулж амьгүй донороос эд, эрхтэн авахдаа талийгаачий…