
Бүүвэйн дуу сонсож өссөн болохоор сэтгэл минь уяхан байдаг юм. Бүлээн сүү залгилж өссөн болохоор нулимс минь ойрхон байдаг юм. Бүтэн хайранд өлгийдүүлж өссөн болохоор бодол минь гэгээн байдаг юм. Бүүвэйн залбирал ивээж байдаг болохоор заяа минь тэгшхэн байдаг юм.
Төрийн одонгоо гардаад гарч ирэх тэр сайхан агшинд биднийг мөөмчикөө санаж тэвчээр нь алдарсан мама л угтдаг шүү дээ үнэндээ, тэд уурлана уйлна, тэгээд ихэнхи нь дийлсэн л байдаг юмдаа. Дахин сануулахад одон гардахдаа ардаа цахилгаантай дээл л өмсөж болдоггүйм шүү. Ингээд танд дахин давтагдашгүй аз жаргалтай агшинуудыг хүргэж байна.
5