Home Дэлхий Гар утсаа ширтэн алхагчдад зориулан “гуравдагч нүд” бүтээжээ

Гар утсаа ширтэн алхагчдад зориулан “гуравдагч нүд” бүтээжээ

0 second read
0
1
466

Бидний өдөр тутмын хэрэглээ болсон ухаалаг утас нь бараг бидний биений нэгэн эд эрхтэн мэт чухал байр суурийг эзлэх болжээ. Гэвч гадуур алхах, машин барих зэрэг нөхцөлд байдалд хүртэл утсаа оролдох нь о.с.о.л аваар хийх нэг том хүчин зүйл болж байна. Тэгвэл энэ асуудлыг шийдэхээр…

Өмнөд Солонгосын дизайнер Паен Мин Вүк гар утсаа удаан хугацаагаар ширтэн алхдаг хүмүүст зориулан “гуравдагч нүд” бүтээжээ. Энэхүү робот нүд нь хэрэглэгч утсаа ширтэн алхаж байх үед нь өмнө нь таарсан саад, ханыг мэдрэн дохио өгөх чадвартай.

Уг нүдийг духандаа зүүх бөгөөд хэрэглэгч доошоо харах үед нүдний хаалт автоматаар нээгдэж урдах замыг ажиглах юм. Одоогоор төхөөрөмж хэрэглэхэд бэлэн болоогүй бөгөөд улам сайжруулж байгаа гэж Паен ярьсан байна.

Шинжлэх ухааны эрдэмтдийн таамгаар уг төхөөрөмж нь ирээдүйг бүтээх цоо шинэ алхам болж болзошгүй гэж үзэж байгаа аж. Харин дараачийн түвшинд хүргэхийн тулд илүү галзуу санаа хэрэгтэй бөгөөд хүний биетэй холбогдох төрөл бүрийн цоо шинэ технологиуд туршигдсаар байгаа гэдгийг мэдэгджээ.

Технологийн эрин зуунд амьдарч байгаадаа баяртай байна.

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Дэлхий

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Хятад улсыг цочроосон гэмт хэргийн эзэд ялын дээд хэмжээ авчээ. Энэ тухай олон нийтийн сүлжээнд…

Хятадад 2020 онд шинэ гэр бүл зохиохын тулд 2 настай охин, 1 настай хүүгээ хөнөөсөн харамс…