Дэлхийн алдартай “Ододтой бүжиглэе” шоуг HD Mонгол телевиз албан ёсны эрхтэй бүтээж, шоуны 13 дах дугаар буюу аваргын шатны үзүүлбэр өнөөдөр үзэгчдэд хүрч дууслаа. Долоо хоног бүр нэг оролцогч хасагдах журмаар явж байгаа шоу нэвтрүүлэгт АНГУУЧ буюу Баттөр, Халиун нар түрүүлж алтан цом өргөлөө.
Баттөр аваргын цомоо гардаж авахын өмнө түүний сэтгэл хөдлөл дээд цэгтээ хүрч энэхүү нэвтрүүлэгт түрүүлснээр миний бурхан болсон аав минь надаар бахархаж байгаа юм шиг мэдрэмж төрж байна. Бид үнэхээр чадлаа. Нэвтрүүлэг эхлэх үед хамтрагчдаа бид энэ алтан цомыг өргөж түрүүлэх болно гэж амлаж байсан. Эр хүний хэлсэн үгэндээ эзэн байж үнэхээр түрүүлж чадлаа гэдгээ хэллээ.
Тэрээр Ододтой бүжиглэе шоу нэвтрүүлэгийн ялагчийн 50 сая төгрөгийн шагналыг нэг төгрөг ч дутаалгүйгээр хүүхдийн санд хандивлаж хүүхдийн төлөө зориулах болно гэдгээ хэллээ. Авьяаслаг үзэсгэлэнт бүжигчин Халиуны хувьд хамтрагчаараа маш их бахархаж байгаа төдийгүй шоуны зүгээс хамгийн шилдэг бүжиг дэглээч, бүжигчин хэмээн нэрийдэж Халиуныг 10 сая төгрөгөөр шагналаа.
Ингээд шоунд оролцсон бүх оролцогчид болон авьяас нь асгарч шилдэг 3-т шалгарсан хосууддаа маш том баярыг хүргэж цаашдын ажил амьдралд нь хамгийн сайхан бүхнийг хүсэн ерөөе.