
Монголын цахим ертөнцөд лайв хийж танигдсан бүх л зовлон жаргал, муу сайн бүхнээ хуваалцдаг нэгэн бол бидний танил Осоржамаа билээ. Хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр эзмэг бүлгийн 100 гаруй хүүхдүүдэд бэлэг тараажээ. Тэрээр цахим хуудсан дээрээ ийнхүү бичсэн байна.
За хонгорхон хүүхдүүд эцэг эхчүүд минь 6 сарын 1 болоход 2 өдөр үлдлээ дээ. Би жил бүр хүүхдүүдэд бэлэг тараадгийг та бүхэн мэдэж байгаа. Баярлаж чадахгүй, бэлэг авчрах хүнгүй эмзэг бүлгийн 100 хүүхдийг баярлуулах болно.Осоржамаа нь хэзээ ч худлаа ярьдаггүйг та бүгд мэдэж байгаа.Нэг байгууллагатай хамтран энэ сайн үйлсийн аянг төлөвлөж байна.
Баруун салаанд хүүхдүүдэд бэлгээ тараагаад явж байна. Хуурай эгч бид хоёрт амжилт хүсээрэй.Буян буцаж ирэхдээ бороо шиг асгардаг гэсэн.Ирээдүй эх орныг минь үргэлжлүүлэх жаахан хүүхдүүдийг эрүүл энх л байгаасай гэж би хүсэж байна.
Өө би яахав ганцаардсан юм. Юм бодоод л байж байна даа. Хэн ч намайг баярлуулхав дээ. Эх үрсийн баяр гэсэн чинь муу ижий минь л бодогдож байна даа. 6 сарын 1 гоё шүү ээж аавтайгаа хөтлөлцөөд явахад бас л сайхан шүү дээ.
Мөн Осоржамаа маань фэйсбүүкээрээ дамжуулан зар сурталчилгаа хийж байгаа бөгөөд хамтран ажиллах байгууллага болон бараагаа рекламдуулах хувь хүмүүст лайв хийж өгч байгаа гэнэ шүү.
Түүний үзэх дуртай киногоор Penthouse kdrama тодорчээ.”Энэ хорвоогоор дүүрэн үнсэлцмээр байна гэж хашгирвал Дантэ минь л ганцхан миний дууг таних байхдаа” гэж бичиж олныг хөгжөөгөөд авчээ.
Хэнээс ч дутахгүй биеэ даагаад, амьдралаа аваад явж байгаа хүн бол Осоржамаа юм. Тэрээр одоо нэгэн пүүзний дэлгүүртэй хамтран ажиллаж байгаа бөгөөд маркетинг хийж буй гол хүн нь болжээ.Сурталчилгааны хамгийн сүүлд хийгдсэн зураг нь олон хүмүүсийг гайхшруулаад амжжээ.
“Осоржамаа нь үүнээс хойш ухаарч бас илүү их өөрчлөлт хийнэ ээ. Та бүгд хүлээцтэй л хүлээж байгаарай. Осоржамаа нь өөр хүн болсон, ухаажсан. Хүн алдаанаасаа ухаарч бас алдаагаа давтахгүй байх нь хамгийн чухал. Муулах тусам гялгар амьдарнаа” гэж бичжээ. Түүнд ажлын амжилт хүсье.