Home Дотоод мэдээ Цэнхэр ягаан тасалбартай иргэдийн 700 гаруй сая төгрөгийн үлдэгдэл байгаа тул та ЭНДЭЭС өөрийнхөө хувьцааг шалгаарай.

Цэнхэр ягаан тасалбартай иргэдийн 700 гаруй сая төгрөгийн үлдэгдэл байгаа тул та ЭНДЭЭС өөрийнхөө хувьцааг шалгаарай.

4 second read
0
14
15,105

Цэнхэр тасалбартай эсэхээ цахимаар шалгах боломжтой. 1991-1994 оны их хувьчлалаар 407 улсын их үйлдвэр хувьчлагдаж иргэдэд цэнхэр, ягаан тасалбар олгосон байдаг. Үүний дараа зарим хувьцаат компаниуд ашигтай ажиллаад иргэддээ ногдол ашиг тараасан байдаг.

Мөн татан буугдсан бол ногдол ашиг тараасан байдаг. “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв”-өөс хийсэн судалгаагаар ногдол ашиг авсан гэдгээ мэдэхгүй 236 мянган иргэд байгаа юм. 1991 оны хувьчлалаар тараагдсан цэнхэр, ягаан тасалбараа зарим иргэн гээгдүүлсэн, аль эсвэл ямар хувьцаа авснаа санахгүй байх тохиолдол элбэг байдаг. Тиймээс иргэд цэнхэр, ягаан тасалбарынхаа учрыг олохоор Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийг ихээр зорих болжээ.

Учир нь хөрөнгийн зах зээл хөдөлгөөнд орж иргэдийн сонирхлыг татах болсонтой холбоотой. 1991-1994 оны хувьчлалын үеэр тухайн өрхийн тэргүүн, эхнэр болон хүүхдээ өөрийн нэрийн дор хамтран эзэмшигчээр бичүүлэн, данс нээлгүүлсэн тохиолдол элбэг байдаг байна.

Тиймээс иргэд тухайн үед ямар нэгэн хувьцаа авсан байж магадгүй гэж бодож байгаа бол интернетээр шалгах боломжтой. Жишээ нь, та интернетээр данстай эсэхээ шалгахаар бол Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн вэб сайт руу нь орно. Сайтын доод хэсэгт нь Иргэн та “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч эсэхээ, төвлөрсөн хадгаламжинд данстай эсэхээ мэдэхийг хүсвэл ЭНД ДАРНА уу гэсэн цэс гарч ирнэ.

Ингээд “Регистр” гэсэн цэсийг сонгоод регистрийнхээ дугаарыг оруулж, данстай эсэхээ мэдэж авах боломжтой. Регистрийнхээ дугаарыг оруулснаар гарч ирэх мэдээлэл нь “Иргэн та Монгол Улсын Засгийн газраас олгосон “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн ширхэг хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн байна. Та Төвлөрсөн хадгаламжид данс нээлгэсэн аль эсвэл /нээлгээгүй/ байна. Та дараах брокер, диллерийн компанид очиж үйлчлүүлнэ үү” гэсэн мэдээлэл гарч ирнэ.

Данстай гэж гарч ирвэл өмч хувьчлалын үед олгосон цэнхэр, ягаан тасалбар байх магадлалтай гэж ойлгох хэрэгтэй. Хэрэв данстай бол тус хэсэгт тухайн брокерын компанийн нэр, хаяг, холбоо барих утас гарч ирнэ. Мөн Үнэт цаасны төлбөр тооцооны төвд бичиг баримттайгаа очиж шүүлгүүлж болох юм байна.

Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн олон нийттэй харилцах ахлах ажилтан Ж.Байгалмаагийн хэлснээр цэнхэр тасалбартай иргэд их байдаг гэнэ. Харин ягаан тасалбарын талаарх мэдээлэл тус төвд байдаггүй юм байна. Иргэд данстай, тэр нь цэнхэр тасалбар байлаа гэхэд тасалбарын ард цохолт байх ёстой гэдгийг анхаарах хэрэгтэй. Хэрэв байхгүй бол тэр нь хүчингүй болдог. Үүнийг хүмүүс ерөөсөө мэддэггүй гэдгийг мөн тэрбээр хэллээ.

Эцэг эхийн хувьцааг үр хүүхдүүд нь өвлөх эрхтэй.

Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийг зорих хүмүүсийн ихэнх нь хувьцаа өв залгамжлах, шилжүүлэх зорилготой ирдэг гэнэ. Эцэг, эх нь нас барсан бол хувьцааг нь шилжүүлэх процессыг тайлбарлая. Тухайн хүн аль дүүрэг, аймагт нар барсан тэр газарт нь өв залгамжлах эрхийн гэрчилгээ хийлгүүлэх ёстой юм байна. Тодруулбал, тухайн нас барсан хүн таван хүүхэдтэй байлаа гэж бодъё.

Хүүхдүүд нь хоорондоо ярилцаж, тохиролцоод хувьцааг нь хэндээ өвлүүлэхээ шийднэ. Тэгээд тохиролцсон тохиолдолд таван хүүхэд нь тавуулаа нотариат дээр очиж баталгаа хийлгэх ёстой. Ингээд хувьцаа өвөлж авах хүн Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд данс нээлгэнэ. Ийнхүү хувьцаа өв залгамжлах процесс явагдаж дуусна.

Та өөрийнхөө цэнхэр,ногоон тасалбарыг шалгахыг хүсвэл  ЭНЭ ХОЛБООС-оор дарж ороод шалгаарай. Бүр болохгүй бол үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн утас болох 7012-0460 залгаж лавлаарай.

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Дотоод мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Б.Алтантулга: Бид талийгаачийн ар гэрийнхнээс зөвшөөрөл авалгүй эд, эрхтэн авах ямар ч боломжгүй

Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд зориулж амьгүй донороос эд, эрхтэн авахдаа талийгаачий…