Home Дотоод мэдээ УДГАН Түдэв: Хайран амьдрал гэж бичиж байгаа хүмүүс миний өмнөөс битгий харамсаарай

УДГАН Түдэв: Хайран амьдрал гэж бичиж байгаа хүмүүс миний өмнөөс битгий харамсаарай

6 second read
0
0
5,505

Монголчуудын хамгийн үзэх дуртай байсан Зөн билгийн тулаан шоу нэвтрүүлгийг дэлхий даяар маш олон улсууд үндэсний шоу болгож гаргаж байсан бол хамгийн алдартай буюу анхдагч улс нь бидний хойд хөрш болох Оросын холбооны улс байдаг.

Тэгвэл Монголын зөн билгийн тулаанд ялагч болж тодорсон Г.Түдэв гэх удган эмэгтэй маань зөвхөн шилдгүүд л оролцдог Оросын зөн билгийн тулаан – 12 шоу нэвтрүүлэгт 2011 онд оролцож маш хүнд хэцүү даалгавруудтай нүүр тулсаар шилдэг 5-т шалгарснаар Монголын ард түмэн тэр чигтээ таньдаг болсон билээ.

Тvvний хувьд сvvлийн хэдэн жил БНСУ-д суралцан, ажиллаж амьдарч байгаа бөгөөд хэсэг хугацаанд чимээгүй байсан удган маань гэнэт л эрэгтэйлэг имиджийг бvрдvvлж сахалтай болж эхлэхэд хэвлэлvvд анзаарч эхэлсэн байна. Тэгвэл удганаас зайран болохоор шийдсэн Болорчимэг өөрийн цахим хуудаснаа “Миний өмнөөс хайран амьдрал харамсаж байна хэмээн бичээд байгаа хvмvvст хандаж хэлэхэд, миний өмнөөс битгий харамсаарай.” Гэжээ.

Хүмүүс нэг зүйлд үнэхээр их балмагдаж гайхшралд оржээ. Тэр нь юу вэ? гэвэл маш хөөрхөн нүдэнд дулаахан ихэмсэг төрхтэй үзэсгэлэнтэй удган эмэгтэй маань стилл имиджээ өөрчлөж, хэн ч харсан э.р.э.г.т.э.й болж хувирсан төдийгүй г.о.р.м.о.н.ы өөрчлөлтөнд орж, дуу хоолой нь бүдүүрч, сахал хүртэл ургасан байна.

Удган эмэгтэйн түшээ буюу онгод тэнгэр нь буусан байхад хэлмэрч хийж байсан хүн нь Г.Түдэвийн нөхөр нь байсан аж. Тэгвэл эхнэрийнхээ энэхүү эрс өөрчлөлтөнд тэрээр хэрхэн хандсан талаар хүмүүс их сонирхож байгаа гэнэ.

Магадгүй түүний өөрчлөлтийг дээд тэнгэрийн захиасаар удирдсан уу эсвэл бие физиологийн төрмөл зүйл үү? Ямартай ч тэрээр одоо удганаас зайран болж шинээр хайртай эмэгтэйтэйгээ гэр бүл зохиож сайхан амьдрахыг хүсч байна гэдгээ цахим хуудсаараа илэрхийлсэн байна.

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Дотоод мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Б.Алтантулга: Бид талийгаачийн ар гэрийнхнээс зөвшөөрөл авалгүй эд, эрхтэн авах ямар ч боломжгүй

Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд зориулж амьгүй донороос эд, эрхтэн авахдаа талийгаачий…