Home Дотоод мэдээ Хүмүүсийг төөрөгдөлд оруулсан хиймэл зөгийн балнаас болгоомжлоорой

Хүмүүсийг төөрөгдөлд оруулсан хиймэл зөгийн балнаас болгоомжлоорой

5 second read
0
0
873

Хэрэглэгчээс хиймэл орцтой, үйлдвэрийн аргаар гаргаж авсан бүтээгдэхүүнийг “ЗӨГИЙН БАЛ” гэж нэрлэн худалдаалсан гэх гомдлыг ШӨХТГ-т ирүүлжээ. Энэ дагуу өнгөрсөн сарын 28-нд хяналт, шалгалт хийжээ. Энэ асуудал Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.2.2- т заасны дагуу хэрэглэгчийг төөрөгдүүлж, үйлдвэрлэгчийн үүргээ хэрэгжүүлээгүй нь тогтоогдсон тул үйлдвэрлэгчийг таван сая төгрөгөөр тopгож, лангуунаас тус барааг татуулах хугацаатай үүрэг даалгавар өгсөн байна.

Энэ дагуу хиймэл, үйлдвэрийн аргаар боловсруулсан “ЗӨГИЙН БАЛ” хаяг шошгоо “ХИЙМЭЛ ЗӨГИЙН БАЛ” гэсэн хаяг шошгоор өөрчлөх болсноо “Газар шим” компани мэдэгджээ.

Зөгийн балыг дараах дөрвөн төрөлд ангилдаг:

-Байгалийн цэцэгсийн /ямар цэцэгний бал болох нь тогтоогддог байна/
-Таримал цэцэгсийн
-Шингэрүүлж, арвижуулсан зөгийн бал /элсэн чихрийн хольцтой, нэмэлт бүтээгдэхүүн агуулсан/
-Орлуулсан буюу хиймэл

Харамсалтай нь бидний худалдан авч өргөн хэрэглэдэг зөгийн бал, импортын балны дийлэнх нь сүүлийн хоёр төрөлд буюу шингэрүүлсэн, эсвэл бүрэн орлуулсан гэдэгт хамаардаг. Эдгээрийг тогтмол хэрэглэснээр эрүүлжих биш сахарын өвчтэй болох эрсдэлтэй. Хэрэглэгчдэд зөгийн бал худалдан авахдаа чанар, гарал үүслийг нь сайтар анхаарахыг зөвлөж байна.

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Дотоод мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Хятад улсыг цочроосон гэмт хэргийн эзэд ялын дээд хэмжээ авчээ. Энэ тухай олон нийтийн сүлжээнд…

Хятадад 2020 онд шинэ гэр бүл зохиохын тулд 2 настай охин, 1 настай хүүгээ хөнөөсөн харамс…