
Тамир гэх Монгол залуу том тэрэгний жолооч бөгөөд нэгэн өдөр Австри-н Линз хотруу явахаар болжээ.
Тэнд очоод бараа материалаа хүлээлгэж өгч, ажил төрлөө жин тан болгох гэж хэд хоног саатах ёстой байсан бөгөөд хотын хурдны зам дагуу зогсоолд машинаа парклаад 2 өдөр яаж зүгээр суухав гээд нааш цааш хэрэгт дурлаж хоттой танилцаж явж дуусаад машин дээрээ иртэл зочин ирээд явсан байжээ. Учир юу вэ гэвэл түүний машины цонхон дээр нэгэн бичиг үлдээгээд явсан байжээ.
Тамир түүнийг хараад:
– Ёоо нулимс гарахнээ… Амралтын өдрүүдэд Австри-н Линз хотын хурдны зам дагуу зогсоолд машинаа парклаад 2 өдөр яаж зүгээр суухав гээд тэнэж тэнэж машин дээрээ иртэл зочин ирээд явсан байна.

“Ийм л сайхан Монголчууд шүү дээ бид” гэж цахим хуудсан дээрээ бичиж сэтгэгдлээ хуваалцжээ. Үнэхээр л Монголчууд бид 3-хан саяуулаа байж атгасан гар шиг эвтэй нэг нэгэндээ хайртай байвал ямар сайхан билээ.
Монголчууд эв нэгдлийг сахиж чадвал Их эзэн Чингис хааны улс маань үүрд мандан бадарч Дэлхийн цээжинд, төв Азийн элгэн дээр дахин нэг удаа шинэ үеийн шилдэг зохион байгуулалттай хүчирхэг улс болж чадна гэдэгт итгэлтэй байна.
Түүхийн хуудсыг сөхөж үзэхэд хоорондоо түнжин хагарсан үедээ Монголчууд салж бутарсан байдаг. Сарниж тарсан байдаг. Монголчууд цөөхүүлээ учраас эв нэгдлээ сахиж байж ганцаар байв ч олныг дийлэх хүчтэй байж чадна.
2021 оны байдлаар Монголын 300 орчим мянган иргэд гадаадад сурч, ажиллаж, амьдарч байгаа аж.
Монголчууд маань дэлхийн ямар ч улсад очсон тэндээ хүний доор орчихгүй юмсан гэсэн хүсэл эрмэлзлээр бүгд л дор бүрнээ хичээж ажиллаж, ихэнх нь хөлөө олсон байдаг нь үнэхээр баярлууштай. Ганц нэг болохгүй нөхдүүд л хаа нэг хулгай зэлгээ хийж нийтэд нь харлуулаад байдаг болохоос биш.!