Home Дотоод мэдээ Газрын амин судас болж газарт чийг барих чухал үүрэгтэй Дэрэвгэр жиргэрүүг хятадууд үнэ цохин авч байна

Газрын амин судас болж газарт чийг барих чухал үүрэгтэй Дэрэвгэр жиргэрүүг хятадууд үнэ цохин авч байна

6 second read
0
2
1,198

Монгол орон байгалийн асар их баялагтай. Ой хөвчдөө ан амьтны нөөцтэй хөрсөн дороо эрдсээр баян орныг өвөг дээдэс минь бидэнд ариун дагшнаар нь үлдээсэн. Харамсалтай нь өнөө цагт амар хялбар аргаар мөнгө олох гэсэн, хэдэн халтар төгрөгийн төлөө нүдээ у.х.а.ж өгөхөөс буцахаа байсан шуналтнууд байгаль, ан амьтнаа сүйтгэж, харийнханд хямд үнээр өгч байна.

Үүний гороор байгалийн тэнцэл алдагдаж, ургамал, амьтан мөхөлд хүрэв. Манайд дэлхийн зах зээлд өндөр үнэ хүрдэг, нэн ховордод буй 130 гаруй овгийн 660 гаруй төрлийн 300 орчим төрлийн эмийн ургамал ургадгийг эрдэмтэн, судлаачид тогтоосон.

Нүүрсээр өнгөлөн далдлалт хийж, дэрэвгэр жиргэрүү, ургамлын үндэс, малын өлөн гаргахыг өнгөрөгч онд завсан байдаг. Баригдсан нь энэ болохоос өмнө нь болон бусад арга замаар хичнээн зуун тооноор нь гаргасан бол гэж бодохоос а.й.мш.иг.тай байна.

СОЛОНГОС, ЯПОНД ХЭМЖЭЭЛШГҮЙ ҮНЭТЭЙ УРГАМАЛ-

Манайд дэлхийн зах зээлд өндөр үнэ хүрдэг, нэн ховордоод буй 130 гаруй овгийн, 300 орчим төрлийн эмийн ургамал ургадгийг эрдэмтэн, судлаачид тогтоосон. Дэлхийн зах зээлд байгалийн ургамлаар бэлтгэсэн эмийн түүхий эд өндөр үнэтэй учраас ил, далд хэлбэрээр хил давуулж байна.

Зах зээлд өртөж, арилжаа наймааны золиос болж, хомсдож болзошгүй 102 зүйлийн ургамлын жагсаалтыг судлаачид гаргаснаас чихэр өвс, зээргэнэ, цөлийн аргамжин, эгэл бавран, газрын ус, дэрэвгэр жиргэрүү, жодоо, монгол хунчир, чацаргана, онго, цагаан мөөг зэрэг 10 гаруй зүйл ургамлыг Монгол орны ховор ургамлын жагсаалтад оруулсан байна.

Тэдний нэг дэрэвгэр жиргэрүү (Saposhnikovia divaricata (Turcz) Schischk) гэх ургамал юм. Монголчууд эрэвгэр жирэвгэр гэж нэрлэж заншсан билээ. Олон наст гоньдын төрлийн үндсэрхэг энэ ургамлыг дээр үед манайхан халуун ногооны оронд хэрэглэж байжээ. Гол нь тамир тэнхээ суларсан, ядарч доройтсон хүмүүс хэрэглэдэг байсан гэдэг. Хэрэглэж байсан нутгийн иргэдийн яриагаар түүн шиг “сэргээш” байдаггүй гэсэн. Энэ л чанараараа өнөөдөр Хятад улсад энэ талын эмчилгээний гол түүхий эд болдог байна. Солонгос, Японд бол хэмжээлшгүй үнэтэйг Швейцарийн эрдэмтэн Елена Менк тогтоожээ.

-АШИГ ХОНЖОО ХАЙСАН ХЯТАДУУД ХУУЛЬ БУСААР ТҮҮЛГЭЖ БАЙНА ГЭВ-

Уг ургамлыг БОНХЯ-наас зөвшөөрөл авсан аж ахуй нэгжүүд хувь иргэдийг хөлслөн ажиллуулж, түүлгэдэг аж. Тэд ярихдаа “Энэ ургамлыг түүх зөвшөөрлийг БОНХЯ-нд тодорхой хэмжээний мөнгө төлж авдаг юм билээ. Гэтэл бидэнтэй зэрэгцээд ямар ч зөвшөөрөлгүй хүмүүс шөнө дөлөөр түүж Хятадуудад кг-ыг нь 50000 төгрөгөөр зарж байна.

Хятадууд ямар нэг зөвшөөрөл байхгүй, нууцаар х.и.л давуулдаг учраас л өндөр үнээр авч, монголчуудаар түүлгэж байгаа байх” хэмээх тайлбарыг цагдаагийн алба хаагчдад өгчээ. Ямартаа ч БОНХЯ энэхүү ургамлыг түүж байгаа зөвшөөрөл олгосон аж ахуй нэгжүүддээ хяналт тавихаас гадна ар хударгаар ашиг хонжоо хайж, хил, гаалийнхантай х.уй.валдсан өмнөд хөршийн наймаачид эх орны минь баялагт “хүйтэн гараа” дүрж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллах цаг болжээ.

Энэ жирэвгэр дэврүү гэдэг эмийн ургамал газрын судас гэж бас нэрлэдэг. Тал хээрийн газарт чийг барьж тогтоох их чухал үүрэгтэй. Ингэж түүхээр устахаас гадна цөлжилт үүсдэг.

Мөн К.о.р.о.н.а.в.и.р.усын эсрэг эмчилгээнд хэрэглэж буй Хятадын уламжлалт эмийн орц найрлага болон өвчтөнүүдэд хэрэглэхэд ямар үр дүн үзүүлж байсан зэрэг туршилтын үр дүн Олон улсын Биологийн шинжлэх ухааны сэтгүүл дээр хэвлэгдэн гарчээ. Өвчнийг эмчлэх болон түүнээс урьдчилан сэргийлэхэд хэрэглэсэн эмийн найрлагад Монгол орны хунчир, чихэр өвс,дэрэвгэр жиргэрүү гэсэн гурван ургамал багтсан байна.

Монголчууд минь зөвхөн өнөөдрийн хоолны төлөө үр хүүхдийнхээ амьдрах газрыг б.и.т.г.и.й з.а.р.ж. и.д.э.э.ч гуйж байна. Энэ бүгдээс ямар өчүүхэн сэтгэлгээтэй, сэтгэлтэй байгаа нь маш том томруун харагдаж байна. Өнөөдөр биш ирээдүйн төлөө амьдарцгаая.

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Дотоод мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Б.Алтантулга: Бид талийгаачийн ар гэрийнхнээс зөвшөөрөл авалгүй эд, эрхтэн авах ямар ч боломжгүй

Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд зориулж амьгүй донороос эд, эрхтэн авахдаа талийгаачий…