Home Лайфстайл Пиво нь бөөрний чулууг арилгадаг мөн үргэлж уудаг хүний нүдэн дээр хэзээ ч өвдөг гардаггүй ба…

Пиво нь бөөрний чулууг арилгадаг мөн үргэлж уудаг хүний нүдэн дээр хэзээ ч өвдөг гардаггүй ба…

42 second read
0
1
7,066

Пиво /шар айраг/ их уухаар гvзээ сууна хэмээн хvмvvс татгалзах нь цөөнгvй. Гэхдээ пивонд сул талаас гадна давуу тал өчнөөн байдаг гэнэ. Хачирхалтай баримт дэлгэхэд 18-р зуун, 19-р зууны эхээр зарим оронд ихэнх эмийг пивоор даруулж уухыг зөвлөдөг байжээ. Мюнхений институт пивыг судлан vзсэний vндсэнд нэг литр шvvгээгvй пиво нэг литр сvvнээс 10 дахин ашигтай болохыг баталсан байна.

Германд шvvгээгvй, исгэгч нь хөвсөн пивог \”Hefe Weizen\” (улаан буудайн дрожж) гэж нэрлэдэг. Ийм пиво уусан хvний нvдэн дээр хэзээ ч өвдөг гардаггvй бөгөөд арьс нь сэргэдэг байна. Учир нь ийм пивонд В бvлгийн витаминууд ихээр агуулагддаг гэнэ.

Пивог байнга хэрэглэвэл хорт хавдраар өвчлөх эрсдэл 2-3 дахин буурдаг болохыг Японы судлаачид тогтоожээ. Өлөн элгэн дээрээ нэг аяга пиво уух нь ходоодны илvvдэл шvvсийг арилгадаг. Иймээс пиво нь ходоодны vрэвслийн vед хамгийн ашигтай.

Пиво нь бие махбодоос хөнгөн цагааны давсыг ялгаруулж гаргадаг. Үvнээс өөр ямар ч шингэн ийм чадвар байдаггvй болохыг судалгаагаар баталжээ.

-Пивотой усанд орвол хөлс ялгаралтын хэмжээ хэвийн болно. Хэрвээ таны хөлс маш ихээр гарч байвал бvлээн усанд нэг шил пиво хийгээд хэсэг хэвтээд vзээрэй.

-Пивотой маск, тос нь vрчлээг тэнийлгэхэд тустай. Та өндөгний шарыг бага зэргийн пивотой хольж, нvvрэндээ тvрхээд vзээрэй. Үр дvн нь тун удахгvй мэдрэгдэнэ шvv. Шинэхэн пивоны хөөс vрчлээг арилгадаг.

Пивоны маск тослог арьсанд маш єндєр vр дvнтэй. Энэ нь арьсны уян хатан байдлыг нэмэгдvvлж, цусны эргэлтийг сайжруулан, тос ялгаралтыг багасгаж, арьсны нvх сvвийг багасгадаг байна.

-Ханиадыг пивоор эмчилж болно. Нэг халбага зөгийн балыг нэг аяга халуун пивонд хийгээд уувал ханиад тэр дороо намдана.Үсний хэлбэрээ удаан хадгалахын тулд пиво тvрхэж болно.

Хэрвээ пивог vсэндээ тvрхээд хэсэг хугацаанд байлгавал vс гялалзаж, уян хатан болж, унах нь багасдаг.

-Чехvvд бөөрний өвчнөөр өвчлөх нь харьцангуй бага байдаг гэнэ. Учир нь тэдний уудаг пиво бөөрний чулууг устгадаг байна. Пиво бие махбод дахь бодисын солилцоог идэвхжvvлж, эсийг залуужуулдаг.

Туршлагаас vзэхэд пивог тодорхой хэмжээгээр тогтмол хэрэглэдэг хvмvvс огт хэрэглэдэггvй хvмvvсээс харьцангуй хожуу өтөлдөг гэнэ. Өдөрт ойролцоогоор нэг аяга пиво хэрэглэх нь зvрх судасны өвчний эрсдлийг бууруулж, бөөрөнд чулуу vvсэхээс сэргийлж, биеийн эсэргvvцлийг сайжруулдаг болохыг Чех, Германы эрдэмтэд тогтоожээ.

-Пиво нь кока-кола, чихэртэй алимны шvvс, жимсний ундааг бодвол харьцангуй бага калоритой гэнэ. Гэхдээ пиво сайн гээд бүх амьдралаа түүнд зориулах нь ч юу вэ. Тааруулж хэрэглэхэд болохгүй юу байх вэ. Ер нь их пиво уудаг хүн гүзээтэй байдаг нь үнэн юм шүү.

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Лайфстайл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Хятад улсыг цочроосон гэмт хэргийн эзэд ялын дээд хэмжээ авчээ. Энэ тухай олон нийтийн сүлжээнд…

Хятадад 2020 онд шинэ гэр бүл зохиохын тулд 2 настай охин, 1 настай хүүгээ хөнөөсөн харамс…