
3 Хоногийн өмнө буюу 2020 оны 05 дугаар сарын 26 өдөр Дорноговь аймгийн Сайншанд хотын ойролцоо нэгэн төрлийн урдаа улаан гэрэлтэй пуужин шиг зүйл эргэлдээд алга болсон тухай олон хүмүүс харсан ба зургийг нь ч дарж амжсан байна. Гагцхүү энэ хачирхалтай зүйл яг юу болох талаар хэн ч ямар ч дүгнэлтэд хүрч чадаагүй аж.
Энэ үзэгдэл болсоноос цагийн дотор Дорноговь аймгийн зарын групп-үүдээр хүмүүс ярьж эхэлсэн ба олон хүмүүс харсан тухайгаа хэлжээ.
Энэхүү зүйл яг юу байсан болоод утаа ялгаруулж агаар дээр гурав эргээд ор мөргүй алга болсон байж таарах вэ?
Үүний дараахан Өмнөговь аймагт мөн энэ үзэгдэл харагдсан тухай нэгэн залуу бичжээ. Тэгэхээр энэ зүйл ямартай ч худал зүйл биш болж таарч байна. Гэвч олон хүмүүс энэ үзэгдлийг худал, эсвэл зүгээр нэг агаар дээр нисдэг тоглоом биз гэх мэтчилэн үл итгэж байна.
Энэ үзэгдэл нь Харь гаригтай холбоотой юу эсвэл ямар нэг ахуйн зүйл дээшээ хөөрч явсан болж таарвуу? Ямартай ч энэ асуултын хариултыг танд үлдээе.