Home Дотоод мэдээ Жүжигчин А.Цэгмид, Д.Ганцэцэг нар МУГЖ цолоор энгэрээ мялаалаа

Жүжигчин А.Цэгмид, Д.Ганцэцэг нар МУГЖ цолоор энгэрээ мялаалаа

0 second read
0
0
995

Ерөнхийлөгчийн зарлигаар жүжигчин А.Цэгмэдэд Монгол Улсын Гавьяат жүжигчин цол олголоо. Жүжигчин А.Цэгмэд нь Монголын кино урлагийн салбарын алтан үеийн төлөөлөл болсон уран бүтээлчдийн нэг юм.

Тэрбээр, “Өндөр ээж”, “Мартагдсан дууль”, “Анхны яргуй”, “Их замын тоос”, “Нийслэл хүүхэн” зэрэг олон уран сайхны кинонууд болон “Ану хатан”, “Улаан дөрвөлжин’, “Хунгийн сүүлчийн дуу” гэх мэт хэдэн арван тайз, дэлгэцийн дүрээрээ үзэгчдийн сэтгэлд хоногшсон уран бүтээлч билээ.

Мөн сэргэлэн адтай, алаг нүдэн жүжигчин, ододтой бүжиглэе шоу нэвтрүүлгийн шилдэг оролцогч Д.Ганцэцэг бүсгүйг хүмүүс “Жинжиймаа”, “Надаар тоглосон хайр”, “Бооцоо” зэрэг тайз, дэлгэцийн бүтээлд тоглосон маш олон олон дүрээр нь андахгүй. “Алтан гадас” одонт жүжигчин Д.Ганцэцэг өнөөдөр МУГЖ цолоор энгэрээ мялаалаа.

Хоёр мундаг жүжигчиндээ аз жаргал хүсье.

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Дотоод мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Б.Алтантулга: Бид талийгаачийн ар гэрийнхнээс зөвшөөрөл авалгүй эд, эрхтэн авах ямар ч боломжгүй

Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд зориулж амьгүй донороос эд, эрхтэн авахдаа талийгаачий…