Жирийн нэгэн Монгол залуу гэртээ гайхамшгийг бүтээж эхэлсэн байна. Тэр нь юу вэ гэвэл зөвхөн гадаадын үнэтэй супер машинуудад л харагддаг суудлын бүрээс.
Түүнийг Б.Тэмүүжин гэдэг маш хөдөлмөрч шаргуу залуу гэрээрээ бүх суудлын бүрээсээ оёж байна. Тэрээр гэрийнхээ нэг өрөөнд үйлдвэрлэл эрхэлдэг аж. Ганцаараа ажиллаж, хоёр машин л ашигладаг гэнэ.
Тэрээр гадны тансаг машинуудын доторх салоныг судалснаар монголдоо хийж эхэлсэн. Ялангуяа монголчуудын өдөр тутамдаа хэрэглэдэг приуст яагаад хийж болохгүй гэж боджээ.
Б.Тэмүүжин массын үйлдвэрлэлээс илүү тухайн хүний автомашинд зориулсан, чанартай бүрээс үйлдвэрлэхийг хичээдэг залуу үйлдвэрлэгч юм.
Түүний багш бол youtube аж. Гэхдээ энэ нь бичлэг үзээд л хийчхээр амархан зүйл хэзээ ч биш, түүний маш их тэсвэр, тэвчээр, сэтгэл харагдаж байна.
Одоо бол Тэмүүжин маань жижиг цомхон үйлдвэртэй болжээ, ажлын байр бий болгохыг зорьж байгаа үнэхээр хичээнгүй залуу.
Яг зураг шигээ, зургаасаа ч илүү тасархай хийдэг юм байна лээ шүү.
Түүний үйлчлүүлэгдээс ирсэн сэтгэгдэл дунд сэтгэл дундуур нэг ч хүн байхгүй бөгөөд чанарын өндөр түвшинд үйлчлэж байна. Энэ бол цэвэр сэтгэл гаргаж урлаж байгаагийн шинж.
Түүний гаргасан дизайн, өнгө төрхтэй хамгийн ойртож очихоор салонтой үнэтэй машин бол Тесла.
Суудлын бүрээс гэдэг нь даавууг нь бүтэн хуулж байгаад хийхийг хэлдэг. Энэхүү шинэ технологийн бүрээс нь Монголдоо анхдагч болж байгаа аж. Гадаргууны материал нь Nappa leather буюу (торгон арьс)
Тэрээр анх хувцас оёж эхлэх гэж байсан ба гэнэт л Монголд яагаад дундаж машинуудад тансаг салон байж болохгүй гэж бодсон гэдэг. Түүний хамгийн чухал зорилго нь үйлчлүүлэгчийнхээ хөлсөө дуслуулж олсон мөнгийг нь дэмий зүйл болгохгүй маш чанартай зүйл хийж өгөхийг хамгийн түрүүнд зорьдог гэжээ.
Түүнд томоос том амжилтыг хүсье. Хэрвээ та захиалга өгөхийг хүсвэл ЭНД дарж албан ёсных нь пэйж хуудастай нь холбогдож танилцаж болно.
Эх сурвалж: NTV