Home Дотоод мэдээ Эцэг эхчүүдийн анхаарал болгоомжгүй байдлаас болж дахин нэг хүү зoвж шaнaлaж байна

Эцэг эхчүүдийн анхаарал болгоомжгүй байдлаас болж дахин нэг хүү зoвж шaнaлaж байна

2 second read
0
0
3,785

ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасгийн эмч нар товчин зай залгиж, олон хоносны улмаас улаан хоолой, цагаан мөгөөрсөн хоолой нь ц.о.о.р.с.о.н гурван настай хүүд м.э.с засал амжилттай хийлээ. Хүү Хөвсгөл аймгийнх бөгөөд товчин зай залгиснаас хойш хоёр хоногийн дараа ЭХЭМҮТ-д хүргэгдэн иржээ.

Жижиг хэмжээний товчин зай залгих тохиолдол маш олон бүртгэгдэг төдийгүй бусад жижиг хуванцар тоглоом, шагай, хатуу чихэр зэргээс болж бага насны хүүхдүүд маш олноороо х0рвоог 0рхиж байна. Азаар эрт эмнэлэгт хүргэгдэж ирсэн хүүхдүүд амь нас нь аврагддаг ч насан туршийн зовиур тээж амьдрах нөхцөл байдалд хүрдэг байна.

Нөгөө хүүгийн хувьд ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасгийн эмч нар эхлээд хүүхдийн залгисан зайг авч, 7-8 хоног эмчилсэн байна. Дараа нь дахин оношилгоо хийхэд зайны хүчилд хүүхдийн улаан хоолой болон цагаан мөгөөрсөн хоолой түлэгдэж, цоорсон байжээ.

Иймд дахин мэс засал хийж, цагаан мөгөөрсөн хоолой , улаан хоолой цоорсон эмгэгийг мэс заслаар амжилттай эмчлэв.

Зуны улирал эхэлсэн энэ үед томчуудын бага насны хүүхдэдээ тавих анхаарал суларснаас хүүхэд гэнэтийн осолд орох болон энэ мэт эрсдэлүүд эрс нэмэгдэж, эрүүл саруул төрсөн хүүхэд насан туршийн эмгэг урхагтай болох аюултай байдаг. Тиймээс хүүхдийг соронз болон товчин зайтай тоглоомоор тоглуулахгүй байх, зайтай цаг зэрэг ахуйн хэрэглээний эд зүйлийнхээ эрэг шургийг бөхөлж, хүүхдийн гар хүрэхгүй газар байлгахыг анхааруулж байна.

Товчин зай /АЮУЛ/

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Дотоод мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Хятад улсыг цочроосон гэмт хэргийн эзэд ялын дээд хэмжээ авчээ. Энэ тухай олон нийтийн сүлжээнд…

Хятадад 2020 онд шинэ гэр бүл зохиохын тулд 2 настай охин, 1 настай хүүгээ хөнөөсөн харамс…