Саяхан тэмээчин бүсгүй Байгальмаа бурханы оронд одход түүний хадам ээж асан Цэнхэр үст Цэрэнгийн илэрхийлсэн эмгэнэл болох “Үйл үйлээ дагадаг үнээ тугалаа дагадаг” гэсэн нийтлэл олны ду.р.г.ү.й.ц.лийг хүргээд байсан бол түүний найз уран бүтээлч Ж.Гэрэл саяхан ө.ө.д болоход ийнхүү сэтгэлийн гүнээсээ эмгэнэл илэрхийлжээ. Үүнд олон хүмүүс сэтгэл дундуур байгаа бөгөөд түүнийг бусдаас өөр сэтгэхүйтэй хүн байна. Хоёр ачыг тань төрүүлсэн бэр тань н.а.с б.а.р.ах.ад ингэж га.шуудаагүй атлаа арай ч дээ.. Мөн хүн ө.ө.д болж байхад ийм сонин зураг тавьж байх гэж… гэх мэт сэтгэгдлүүд үлдээжээ. Ингээд цэнхэр үст Цэрэнгийн нийтлэлийг уншина уу.
Чөлөөт сэтгэгч, уран бүтээлч-зураач,барималч, дэглэгч дотно анд, гэр бүлийн найз Ж. Гэрэл маань 2021.05.21 нд тэнгэрт хальжээ. 3 долоо хоногийн өмнө манайд ирж уулзаад явсан. Хаа ч явсан намайг өмөөрдөг сайн найз минь тэнгэрт халив.
Их л адармаатай амьдарсан, хоёр сайхан хүүхдийн аав байлаа. Недерланд улсад эхнэр хүүгийн хамт амьдарч хожуу хоёр тийш болсон ч дотно харилцаатай, уран бүтээлч хүүгээрээ бахархсан эцэг байв.Олон жилийн өмнө Недерланд улсад амьдарч байхдаа улаан хоолой, ходоодны х.о.р.т х.а.в.д.ар тусан долоохон хоногийн настай Гэрэлтэй салах ёс гүйцэтгүүлэхээр Монголоос дуудагдсан ахан дүүс нь Монгол оронд онгоцоор авч ирэн эмнэлэгт хэвтүүлж. 32кг жинтэй Ж. Гэрэлд Монгол эмч зоригтойхон мэс засал хийн у.л.а.ан хоолой, хо.д.оодыг нэг мөсөн авсан гэх. Монгол эмчийн гайхамшигт алтан гарын ачаар тэр эргэж босов. Тэрээр ха.г.алгаанд орохоосоо өмнө эмчтэйгээ нэгэн зүйлыг тохирч. Өөрийн хагалгааны явцыг тэр чигт нь бичиж үлдээсэн ба энэ нь түүний дараагийн уран бүтээлүүдэд өөрийгөө мөнхлөх ү.x.э.л үгүй амьдрал болсон юм. Тэр н.үцгэн ирээд н.үцгэн буцах хорвоод юунд ч шунах хэрэггүй гэж ярьдаг байв.Тэрээр мэс заслын дараахь хүндрэлийг морфиноор, спиртээр дарж байсан ч охиноо өсгөн, уран бүтээлээ хийн энэ хугацаанд маш их бүтээлийг бүтээв. Бид хоёр уулзах үед саваагүйтэн би түүнээс элдэв асуулт асууна. Чи ухаангүй байхдаа ..С.ү.н.сээ биенээсээ гарахыг харсан уу? гээдл.. Би охиныхоо төлөө үхэж болохгүй учраас бурхантай гэрээ хийсэн л гэнэ… 2013 онд түүний уран бүтээлийн “Далд төрх” үзэсгэлэнг манай Цэрэн Турс компани ивээн тэтгэж бид үзэсгэлэнгийн танилцуулгийн зураг авалт хийхэд Ж. Гэрэл заавал нүцгэнээр авахуулна гэж зүтгэсэн юм.
Тэгээд энэ зургийг намрын нэг сэрүүхэн орой Гэрэлийн байрны гадаа гэрэл зурагчин Алтанзагас авч байв. Цэрээн, чи тэнгэрийн бүсгүй. Үсний өнгөө бүү өөрчлөөрэй! Чамтай би заавал энэ зургийг авахуулна, хожим чи бахархана! Чамаас өөр хэн ч ингэж зориглохгүй! … бид хоёрыг сонирхож хараад наад жолооч чинь а.в.а.арь хийхнэ! гэж наргиж байв.
Гэрэл маань ихэд хүнлэг, ядарсан нэгэнд тусладаг, гундуу яваа нэгнийг хайрладаг, олсноо олонтой хуваачихдаг ширүүн төрхтэй ч уяхан нэгэн байлаа. Надаас ..”Тэр хөдөө орон нутгаар явдаг сайхан аялалдаа нэг удаа авч яваач, би тэгвэл ахин дахин амьдрана! гэж хэлдэг байсан ч амжилгүй тэнгэртээ явлаа. Ж.Гэрэлийн охин хүү, гэр бүл, дотно танил бүхэнд гүн эмгэнэл илэрхийлье!
Та уг нийтлэлийг ЭНД дарж уншина уу.