
Зурган дээр тодотгосон цагаан цамцтай энэ залууг Бямбабаатарын Түмэнбаяр гэдэг. 26 настай. “Шинэ Анагаах Ухаан” сургуулийг 2015 онд Хүний их эмч мэргэжлээр төгсөөд Яаралтай тусламжийн төв 103-т эмчээр ажилладаг. Тухайн өдөр ээлжнээсээ буугаад найзынхаа хамт Баянхошуунд алхаж яваад дээрх аймшигт осолтой таарчээ.
Айж сандарч яахаа мэдэхээ байсан хүмүүсийн дундуур гүйн орж, хойно сууж явсан ээж, 7 сартай нярайг гаргаад, ачаатай контейнерт жолооныхоо ард дарагдсан аав, 7 настай дүүгээ тэвэрч урд суудалд сууж яваад дарагдсан 15 настай хүү 3 хүнд анхны тусламж үзүүлж эхэлсэн. Давхаралдаж суугаад дарагдсан ах дүү хоёр ээлж дараалан амьсгал зүрх судасны дутагдалд орж ухаан а.л.д.ан, тэсэхийн аргагүй ө.в.д.ө.лтөнд т.а.р.ч.и.лсан хүүхдүүдийг хөдлөх тоолонд хагарсан шилэнд гар нүүр нь з.ү.с.э.гдэн үнэхээр нүд халтирам дүр төрх түүнийг угтжээ.
Эмч залуу ах дүү хоёрт ухааналдах тоолонд нь хиймэл амьсгаа, цээж шахалт хийж сэхээн амьдруулсаар Түргэний машин ирэнгүүт шаардлагатай тариануудыг хийж, хүчил төрөгч залгаж амжжээ. Ингээд хүүхдүүдийг гаргаж автал мэддэг чаддаг бүхнээ хийсэн байна. 40 тн-ы контенейр өргөх техник байхгүй , ачааг нь буулгаж бүтэн 2 цаг болоход хэрвээ энэ залуу тааралдаж, яаралтай туслаагүй бол манай 2 хүүхэд энэ хорвоод байхгүй байсан гэж хүүхдүүдийн аав ярьж байна.
….Хүний төлөөх сайхан сэтгэл, зориг тэвчээр 26 хан настай энэ залуугийн хаанаас гарна вэ? Судлаад үзлээ. Гэр бүлээрээ эмч юм байна. Аав ээж нь Увс аймгийн Улаангом хотод амьдардаг. Аав нь аймгийн Нэгдсэн эмнэлэгт статистикч эмчээр 20 гаруй жил ажилласан. Ээж нь аймгийн нэгдсэн эмнэлэгт Чанарын албаны дарга. Энэ аав ээж хоёр дөрвөн хүүхдээ 4-үүлэнг нь эмч болгохоор зорьсон.
Түмэнбаяр айлын ганц хүү. Эгч нь Солонгост эмчийн мэргэжил дээшлүүлж байгаа бол 2 дүү нь АУҮИС, Этүгэн Дээд сургуульд эмчээр сурч байгаа гэнэ. Ийм л энгийн нэг залуу монгол улсынхаа нэгэн гэр бүлийг аймшигт ослоос элэг бүтэн үлдээж чадлаа. Эгэл олны минь дунд ийм сайхан залуус байгаад үнэхээр баярлаж сайхан хүү төрүүлж, хүмүүжүүлсэн аав ээжид нь ” баярлалаа ” гэж хэлье! Увс аймгийн Улаангомд суугаа аав ээжид нь хүртэл түгээгээрэй ! Манайхаан!!!
Эх сурвалж: Амгалан Тамир