Home Дотоод мэдээ Г.ГАНСҮХ: Зургаан настай охин минь эмээтэйгээ цуг алга болчихлоо

Г.ГАНСҮХ: Зургаан настай охин минь эмээтэйгээ цуг алга болчихлоо

8 second read
0
0
491

Зургаан настай охин эмээтэйгээ цуг алга болсон тухай мэдээлэл цахим орчинд тархаад байна. Тодруулбал, тавдугаар сарын 17-нд Баянзүрх дүүрэг, Офицер орчмоос зургаан настай М, 60 настай О нар салхилахаар гараад алга болжээ. Охин алга болсон өдрийнхөө 13:50 цагийн үед аав руугаа “Сансарт явж байна” хэмээн утсаар яриад, одоог хүртэл холбоогүй байгаа аж. Энэ талаар М охины аав Г.Гансүхээс тодрууллаа.

-Охин тань одоо хүртэл холбоо бариагүй байна уу. Гар утас нь холбогдож байгаа юу?

-Тиймээ, одоо хүртэл холбоогүй байна. Өдөрт 2-3 удаа аавтайгаа утсаар ярьдаг охин минь холбоогүй хоёр хонож байна. Бид үнэхээр их а.й.ж, сандарч байна. Муу зүйл тохиолдоогүй байгаасай гэж залбирч, хайсаар л явна. Гар утас нь холбогдоод байгаа хэрнээ огтоосоо авахгүй байгаа. Цэнэг нь дуусаад, унтарчихаар хэсэг хугацааны дараа асаагаад байгаа юм. Тэгэхээр ямар ч гэсэн амьд байгаа гэж итгэж байна. Очиж болох айлуудаар хайж, сурагласан ч очоогүй байна лээ.

-Гар утасны дугаарыг нь шүүлгэж үзсэн үү?

-Үгүй ээ. Цагдаагийн байгууллагад тэмдэглүүлсэн ч долоо хоногийн дараа утасны дугаар шүүх зөвшөөрөл олгоно гэнэ. Охин хүүхэд минь а.л.г.а болчихоод байхад цагдаа нар хурдан, шуурхай ажиллаж чадахгүй байна. Цагдаагийн зөвшөөрөл байхгүй болохоор хяналтын камер ч шүүх боломжгүй байгаа. Ядаж охины минь гар утаснаас хамгийн сүүлд хэн рүү залгасан бэ гэдгийг нь шүүгээд өгвөл олдох болов уу гэж бодож байгаа.

 -Тухайн өдөр гэрээсээ салхилна гэж гарсан юм уу?

-Өдөр 11:00 цагийн үед байрны гадна талбайд байрлах тоглоомын талбай руу гарсан. Гэтэл Сансар руу явчихсан байгаа юм. Тэндээсээ хаашаа явсан нь тодорхойгүй байгаа. Эмээгийнх нь таньдаг ганц, хоёр айл Сансарт байдаг юм. Гэтэл тэр айлуудад очоогүй байна лээ. Би хамаатан, садан очиж болох бүх айлаар асууж, сурагласан.

Эмээ нь өмнө нь гэрээсээ сураггүй алга болж байсан тохиолдол бий юү?

-Өмнө нь ганц, хоёр удаа айлд очиж хонож байсан. Ингэхдээ бидэнд заавал эргээд мэдэгддэг байсан юм. Эмээ нь с.э.т.гэцийн бага зэрэг өөрчлөлттэй. Гэхдээ оюун санаанд нөлөөхөөр биш. Төөрч, гэрээ олохгүй байна гэсэн ойлголт байхгүй.

-Охиныг эмээ нь хардаг байсан уу?

-Миний охиныг багаас нь харсан. Байнга эмээтэйгээ цуг байдаг юм. Охиныг минь надтай утсаар яриулахгүй байна гэж би бодож байгаа. Миний охин ямар ч үед аав руугаа залгадаг. Миний утасны дугаарыг цээжээр мэддэг. Охиныг минь харсан хүн байвал 91641221, 88057386 дугаар руу холбогдож тус болоорой гэж гуйж байна.

Эх сурвалж: Ergelt.mn

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Дотоод мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Хятад улсыг цочроосон гэмт хэргийн эзэд ялын дээд хэмжээ авчээ. Энэ тухай олон нийтийн сүлжээнд…

Хятадад 2020 онд шинэ гэр бүл зохиохын тулд 2 настай охин, 1 настай хүүгээ хөнөөсөн харамс…