
21-р зуун аж хувьгалын 4-р үед амьдарч буй бид шинэ эрин зуунтайгаа хөл нийлүүлж алхах хэрэгтэй билээ. Одоо үед бүх ажил сошиал платформруу шилжиж тэр байтугай гэрээсээ ч гарах шаардлагагүйгээр хүссэн ажлаа хийх боломжийг бидэнд олгожээ. Сошиалаар мөнгө олох олон аргууд байдгаас хамгийн түгээмэл ч хамгийн өндөр ашиг орлоготой болох нэг арга нь яах аргагүй Youtube-р monetization хийх билээ. Тэгвэл танд Youtube сувагаа хөгжүүлэхэд анхаарах хамгийн чухал зөвлөмжүүдийг хүргэж байна.
1. Зорилгоо ол.
Хамгийн эхэнд ямар зорилгот бүлэгт хүрэхээ ойлго. Зорилгоо тодохойл. Үүнээс контентийн чинь санаа ургах болно.
2. Өөрийгөө Брэнд болго.
Бичлэгээ пост хийхээсээ өмнө cover зургаа бэлд.
Thumbnail аа яаж бусдаас содон байлгах талаар судалгаа хий. Эдгээрийг бэлэн болгосноор та чанартай, хөрөнгө зарж хийж байгаа нь илт харагдана.
3. Тоног төхөөрөмжид битгий хэт анхаарал хандуул.
Чамд Youtube суваг эхлүүлэхэд тийм үнэтэй тоног төхөөрөмж шаардлагагүй. Жишээ нь хэрвээ чамд Iphone7, жижиг микрофон байгаа бол түүгээрээ хэрхэн чанартай контент хийх аргыг судал.4. Төлөвлө.
Битгий өөр хүний санааг даган дуурай. Контентоо аль болох эртнээс төлөвлөж, шүүсийг нь шахаж байж тухтайхан гарга.
5. Тоонд ач холбогдол өгөх хэрэггүй.
Жижиг хөгжиж буй суваг тоонд ач холбогдол өгөхөөс илүү давтан үзэж буй хүмүүст анхаарлаа хандуулах хэрэгтэй. Үзэгчидтэйгээ харилцаа үүсгэ.
6. Зохиогчийн эрх зөрчхөөс болгоомжил.
Мэдээж ёс зүй чухал. Мөн таны контентийг дараа нь үзэхийн тулд татаж авахад хүндрэл учирдаг. Үнэгүй зохиогчийн эрх нь нээлттэй дуу, дүрс ашиглах боломж зөндөө бий.
7. Худлаа, сүржин гарчгаас татгалз.
Үзэлт авах нь сайхан ч урт хугацаандаа subsrcibe хийсэн үзэгчдэд тань таалагдахгүй л болов уу. Таны сувгийн ирээдүйд сөргөөр нөлөөлнө.
8. Битгий spam-д.
Дагагчид олохын тулд бусад суваг руу SPAM хийхээс зайлс хий. YouTube үзэгчид өөртэй нь харилцан уялдаатай контетийг сонгож үзэхийг хүсдэг. Хүмүүс ихэвчлэн нэгээс дээш бичлэг үзсэний дараа таны сувагт нэгдэх эсэхээ шийддэг.
9. 80/20-ийн дүрэм.
80% өөрийн суваг дээрээ гол барьдаг чиглэлээрээ контентоо хий. 20%-д нь үзэлтээ нэмэх зорилгоор далийж болно.
10. Тууштай бай.
Өөртөө болон итгэдэг үнэт зүйлдээ үнэнч бай. Өдөр тутамдаа хэрэглэдэггүй этгээд үг хэллэг ашиглан өөр хүн шиг бүү аашил. Бусад Youtube-чидыг битгий дуурай. Та байгаагаараа л бусдыг татаж чадна.
11. Битгий таг чиг бол.
Санал хүсэлтэд хариу өгч, үзэгчидтэйгээ холбоотой байж дотно мэдрэмж төрүүл. Сөрөг сэтгэгдлийг бүтээлчээр тусгаж аваарай. Энэ бол шантрах шалтгаан биш.
Эцэст нь хэлэхэд битгий шантраарай.
10,000 таныг бүрэн анхаарч үздэггүй дагагчидтай байснаас, 1,000 оролцоотой үнэнч дагалдагчтай байсан нь дээр.
Энэ бүхэн мэдээж цаг хугацаа их шаардна. Гэхдээ эргээд харахад туулсан бүхэн чинь үнэ цэнэтэй санагдах болно.
Эх сурвалж: Ider-od