Home Дэлхий Хятадын 71 давхар тэнгэр баганадсан барилга савлан, гудамжинд үймээн самуун үүсжээ

Хятадын 71 давхар тэнгэр баганадсан барилга савлан, гудамжинд үймээн самуун үүсжээ

4 second read
0
0
679

БНХАУ-ын хамгийн өндөр барилгуудын нэг болох “SEG Plaza” өнгөрөгч мягмар гарагийн 13:00 цагийн үед савлаж эхэлсэн бөгөөд дотор нь байсан иргэд сандралдан барилгаас гарч, Шэньжэнь хотын төвд үймээн самуун үүсжээ.

Ойролцоогоор 300 метрийн өндөртэй уг цамхаг гэнэт савлаж эхлэхэд албаныхан барилга доторх хүмүүсийг яаралтай нүүлгэн шилжүүлсэн байна. Орон нутгийн хэвлэлийн мэдээлснээр мягмар гарагийн 14:40 цагийн байдлаар барилгыг битүүмжилсэн бөгөөд Онцгой байдлын албаны ажилтнууд шалгалт хийж эхэлсэн аж.

2000 онд баригдаж дууссан “SEG Plaza” цамхагт цахилгаан хэрэгслийн томоохон худалдааны төв болон төрөл бүрийн оффис байрладаг юм. Онцгой байдлын албанаас гаргасан мэдэгдэлд “Хотын хэмжээнд газар хөдлөлтийг хянах хэд хэдэн станцын мэдээллийг шалгаж, дүн шинжилгээ хийсний үр дүнд Шэньжэнь хотод өнөөдөр газар хөдлөлт болоогүй гэж дүгнэсэн” хэмээн бичжээ.

Футиан дүүргээс мөн мягмар гарагийн орой мэдэгдэл гаргаж, цамхаг дотор байсан бүх хүнийг аюулгүй нүүлгэн шилжүүлсэн бөгөөд барилга дахин савлаагүй гэдгийг дурджээ. Үзлэг хийсэн мэргэжилтнүүд “Барилгын үндсэн бүтэц болон хүрээлэн буй орчноос аюулгүй байдлын хэвийн бус байдал илрээгүй. Мөн барилгын дотор болон гадна талын эд ангиуд гэмтээгүй” хэмээн мэдээлсэн байна.

Дэлхийн хамгийн өндөр барилгуудын тав нь БНХАУ-д байрладаг бөгөөд үүний дунд дэлхийн хоёр дахь өндөр барилга болох 632 метр өндөртэй Шанхайн цамхаг багтдаг юм. Гэвч Хятадад барилга нурах тохиолдол тийм ч ховор үзэгдэл биш аж. Тус улсын хурдацтай бүтээн байгуулалт болон барилгын стандартын сул хяналтын улмаас барилга байгууламжийг яаран сандран барих нь элбэг байдаг байна.

Эх сурвалж: АFP

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Дэлхий

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Хятад улсыг цочроосон гэмт хэргийн эзэд ялын дээд хэмжээ авчээ. Энэ тухай олон нийтийн сүлжээнд…

Хятадад 2020 онд шинэ гэр бүл зохиохын тулд 2 настай охин, 1 настай хүүгээ хөнөөсөн харамс…