Home Дотоод мэдээ Дохионы хэлмэрч С.Бямбадэлгэр: Чин сэтгэлээсээ хийсэн бүхэн амжилт, аз жаргал дагуулдаг

Дохионы хэлмэрч С.Бямбадэлгэр: Чин сэтгэлээсээ хийсэн бүхэн амжилт, аз жаргал дагуулдаг

2 second read
0
0
345

Монголын паралимпийн хороо дохионы хэлмэрч, орчуулагч С.Бямбадэлгэр Төрийн одон “Алтан гадас” одонгоор саяхан энгэрээ мялаасан билээ. Тэрбээр дохионы хэлний хэлмэрчээр 1992 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд 1998 оноос хойш Ийгл Телевиз, 2010 оноос хойш МҮОНРТ-д мэдээний хөтлөгч, хэлмэрчээр ажиллаж байна.

Мөн тэрбээр Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар /ХБХХЕГ/-ын дэргэдэх Сэргээн засах сургалт, үйлдвэрлэлийн төвийн Мэргэжлийн ур чадвар олгох сургуулийн дохионы хэлний багшаар ажилладаг.

Тэрээр “ Намайг оюутан байхад манай сургуулийн нэг давхарт хивс нэхдэг хэдэн сонсголгүй иргэн ажилладаг байсан. Тухайн үедээ сонсохгүй мөртлөө энэ хүмүүс яаж ажиллаж амьдардаг юм бол, хоорондоо хэрхэн харилцдаг бол гэсэн сониуч сэтгэл их төрдөг байсан. Тэгээд нэг удаа тэр хүмүүст туслах юмсан гэсэн чин сэтгэлээр тэдэн дээр очиж танилцаж байсан. Танилцаад удаагүй долоо хоногийн дотор тэр хүмүүсийн хэлийг нь сурчихсан. Би эрхзүйч мэргэжлээр сургуулиа төгссөн. Дохионы хэлний мэргэжлийн орчуулагч биш, хоббигоо мэргэжил болгочихсон хүн. Манай найзын “Нүдээр харж, сэтгэлээр сонсдог дүрслэл утга төгөлдөр дохионы хэл” хэмээн хэлсэн үг байдаг. Чихээрээ сонсохгүй байгаа дуу чимээг сэтгэлд нь сонсгохыг хүсдэг”. Миний аав их ухаантай хүн байсан. Хүний мууд хань болж, тусалж бай гэж үргэлж захьдаг байсан нь хожим сонсголгүй иргэдэд туслах юмсан гэх чин хүслийн эхлэл болсон. Миний аав чинь нүцгэн явж буй нэгэнд дээлээ тайлж өгөөд ирдэг тийм л тусч хүн байсан хэмээн ярилаа.

-Чихээрээ сонсохгүй байгаа дуу чимээг сэтгэлд нь сонсгохыг хүсдэг гэдэг үг их сайхан санагдлаа. Та дуу хэрхэн орчуулдаг тухайгаа хуучлахгүй юу. Дуу, үгэн орчуулга хийхийн хооронд асар их ялгаа байдаг байх?

-Тийм. Өнөөдөр энэ өдөрлөг дээр ирээд үнэхэээр сайхан үг сонслоо. “Таны дохиогоор дуулж байгаа дууг бид нар 50,60 удаа тасралтгүй сонсоод уйлсан. Дууг дохиогоор сонсох үед тэр чимээг сонсож байгаа юм шиг гайхамшигтай байлаа. Таны дуу дохихыг харах үед бид тэр үед чихээрээ сонсохгүй байгаа ч сэтгэлдээ сонсдог” гэж хэлсэн. Хүн бүр тэр сайхан хэмнэл, дуу авиаг сонсох ёстой шүү дээ. Миний хань төрөлхийн сонсголгүй залуу байсан. Би ханьдаа хөгжмийн эгшгийг хүртэл орчуулж өгдөг байсан. Манай нөхөр төрөлхийн сонсголгүй ч сонсдог байсан гэдэгт нь итгэдэг. Дуу, хөгжмийг дохиогоор орчуулна гэдэг мэдээж хэцүү. Заримдаа оруулах сайхан үг олдоггүй. Урлагийн дохионы хэл гэж байна. Гэхдээ тэр сайхан мэдрэмжийг сонсохыг хүссэн ч сонсож чадахгүй байгаа тэр хүмүүст мэдрүүлж, тэр аз жаргалыг хамтдаа хуваалцахыг хүсдэг.

Чин сэтгэлээсээ хийсэн бүхний ард заавал аз жаргал, амжилт, баяр хөөр дагалдаж байдаг. Сэтгэл зүрх хүн бүрт байдаг. Харин бид хийж байгаа бүхэндээ, эргэн тойрны хүмүүстээ чин сэтгэлээ зориулж чаддаггүйгээс аз жаргал, амжилтыг хайсаар байдаг гэж боддог. Сэтгэл дутвал амжилт дутна . Үнэхээр хосгүй сайхан авьяастай байлаа гээд тэр хүний сэтгэл нь харанхуй бол бусдад үргэлж өөлөгдөн гологдоно. Сэтгэл харанхуй хүний амьдрал тас харанхуй гэж боддог.

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Дотоод мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Б.Алтантулга: Бид талийгаачийн ар гэрийнхнээс зөвшөөрөл авалгүй эд, эрхтэн авах ямар ч боломжгүй

Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд зориулж амьгүй донороос эд, эрхтэн авахдаа талийгаачий…