Home Дотоод мэдээ Татсан тамхины ишийг 1кг-ийг мөнгөөр үнэлэн худалдан авч байна. Та хоггүй хотын төлөө цааш түгээнэ үү!

Татсан тамхины ишийг 1кг-ийг мөнгөөр үнэлэн худалдан авч байна. Та хоггүй хотын төлөө цааш түгээнэ үү!

7 second read
0
0
550

Пластик ундааны соруул болон гялгар уут нь дэлхийн байгаль орчинд хамгийн сөрөг нөлөөтөй хог хаягдал гэдгийг олон улсын судалгааны байгууллагууд анхааруулдаг. Тэгвэл түүнээс ч илүү аюултай хог хаягдалд тамхины иш багтдаг бөгөөд ганцхан ширхэн тамхины иш нэг литр ус усыг гүн бохирдуулдаг байна.

Нийслэлийн хэмжээнд өдөрт 7 сая тамхины иш хаягддаг тэгвэл энэ тоог бууруулахын тулд хувиараа хөдөлмөр эрхлэгч сайн дураараа татсан тамхины ишийг худалдан авах боломжийг бүрдүүлж байгаа юм.

-Тамхины иш худалдаж авах мэдээлэл хэр байна вэ?

-Хөдөө орон нутаг мөн ТҮК-ийн ажилчид холбогдож байгаа. Анх энэхүү санаа орж ирээд өөрийн цахим хаягаараа пост хийсэн. Гэхдээ ийм их тандалт авна гэж бодоогүй. Одоогоор цуглуулж өгсөн хүн байхгүй байгаа ч цуглуулаад явж байна гэсэн хүн холбогдоход их сайхан санагдсан. Цахим орчин, цахим хэрэглээгээр мянга тамхины ишээ битий хаяач гэсэн уриалга гаргасан ч гэсэн нөлөөлөх нөлөөлөл нь харьцангуй бага учир энэхүү санаагаа уриалга болгож бодитоор хэрэгжүүлэх сэдэл төрсөн.

-МОНГОЛЧУУД ЖИЛД 3,2 ТЭРБУМ ШИРХЭГ ТАМХИ ТАТДАГ-

-Татсан тамхины ишийг худалдаж авах нь таны ойрын хэдэн жилийн төлөвлөгөөнд байна вэ?

-Нэг кг тамхины ишийг 10.000 төгрөгөөр худалдаж авна. Миний төлөвлөснөөр ойрын 3жилд тамхины ишийг авах төсөв санхүүгээ гаргасан. Миний найзууд ч энэ санаачилгыг минь дэмжиж төсөв хөрөнгө босгох тал дээр санхүүжүүлэх зорилготой байгаагаа хэлсэн. Үнэхээр энэ 3 жилийн хугацаанд ахиц дэвшил гарч байвал би цаашдаа зогсохгүй худалдаж авна гэсэн төлөвлөгөө байна.

-Таны энэ санаачилгын гол зорилго юу вэ?

-1кг тамхи нь 10000 гэхээр 1 тамхины иш 10 төгрөг гэсэн үг юм. Миний энэ санааны гол зорилго нь мэдээж тамхигүй Улаанбаатар болох мөн дээрээс нь таны тамхины хог хаягдал бүр мөнгө гэдгийг ойлгуулах зарчмаар явагдаж байгаа юм. Татсан тамхиныхаа ишийг цуглуулаад яагаад мөнгөөр тушааж болохгүй гэж гэдгийг л ойлгуулах нь хамгийн чухал гэж бодож байгаа.

-УЛААНБААТАР ХОТОД ДУНДЖААР 7 САЯ ОРЧИМ ТАМХИНЫ ИШ ХАЯГДДАГ-

Сүүлийн үеийн судалгаагаар Монголчууд жилд 3,2 тэрбум ширхэг тамхи татдаг байна. Ингэснээр татаж дууссан тамхины ишийг ил задгай хаях нь ихсэж хөрсний бохирдол цаашлаад экосистем бүхэлдээ алдагдаж байгаа юм. Иймд их хотын цэвэр цэмцгэр байдал иргэн таниас л эхлэлтэй тул тамхиныхаа ишийг ил задгай хаяхгүй байж тамхины ишгүй Улаанбаатар болохын төлөө хичээцгээе.

Иргэн бүр хотынхоо хөгжилд хувь нэмэр оруулах цаг болсон. Хэрэв та 1кг тамхины ишийг 10000 төгрөгөөр борлуулахыг хүсвэл 99732755 дугаарт холбогдоно уу.

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Дотоод мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Хятад улсыг цочроосон гэмт хэргийн эзэд ялын дээд хэмжээ авчээ. Энэ тухай олон нийтийн сүлжээнд…

Хятадад 2020 онд шинэ гэр бүл зохиохын тулд 2 настай охин, 1 настай хүүгээ хөнөөсөн харамс…