Home Танин мэдэхүй “СҮҮДЭРГҮЙ ХҮМҮҮС” 1-Р ХЭСЭГ

“СҮҮДЭРГҮЙ ХҮМҮҮС” 1-Р ХЭСЭГ

1 second read
0
0
239

“Сүүдэргүй хүмүүс” Зуны дунд сар наадамын дараах үе байлаа. Улаанбаатар хотынхон аялал зугаалгаар явах ид үе эхэллээ. Тулга гэх 40 гарч яваа эр, эхнэр хүүхэдтэйгээ бас дүү нартайгаа Хөвсгөл далай үзэхээр тохирсонч дүү Сүхээ гэх 30 хүрч яваа залуу ахыгаа ятган хамаатны залуу бөх Зоригоо эхнэртэйгээ манай найзуудтай говьруу аялахаар тохирсон манай хамаатнууд найз нөхдөөрөө яваад тарчихсан гуравуулаа манай найзуудтай л явцгаая л даа. хүүхдүүдээ аав , ээж хоёр дээр үлдээчих алзахгүйшдээ.. гэж ятгасаар хамт явахаар болжээ. Ингээд Тулга эхнэр Янжимаатайгаа, Зоригоо эхнэр Дулмаатайгаа явахаар боллоо. Сүхээгийн найзууд олуулаа 5 эмэгтэй, 4 эрэгтэй Сүхээтэй 10 – уулаа үүн дээр Тулгын гэр бүл , Зоригоогийн гэр бүл нэмэгдээд 14 үүлээ.. 3 машинтай хөдлөхөөр болжээ.. Ингээд товолсон өдрөө өглөө эртлэн уулзацгаалаа.. Тулга уаз -469 машинаа хөлөглөн Зоригоогийнхонтой ирэв. Сүхээ найзуудаа бүртгэн … – За манайхаан одоо мөнгө төгрөгөө хураалгаад эмэгтэйчүүд нь дэлгүүр орж идэх хүнсээ цуглуулахаас яахуу? Харин эрчүүд нь уух юмаа бодьё тиймээ.. хэхэ. Ялгуун гэх далаа хүрсэн үстэй их цэвэрхэн царайтай бүсгүй хөмсөгөө атируулан.. тэгээд уух юмаа хэтрүүлчихэв. Согтуу хүмүүстэй явах төвөг цаашаа шүү. гэхэд хажууд нь зогсох Намжил гэх өндөр туранхай залуу инээн .. – Өөрөө уудаггүй ч юм шиг харин чамайг согтвол ярьшиг цаашаа биз дээ. агсан тавиад уйлж хайлаад.. миний хайр гадаадад гээд л эхэлдэг байж хаха.. Ялгуун уурлан дэлгүүр рүү яваад өгөв. Тулга эхнэртээ хандан .. миний хань ор доо. карт чамд байгаа биз дээ. хоёр аштайхан юм авчихаарай хө. Янжмаа ,Дулмааг хань татан за орхуу даа. хамт явьяа. Бүсгүйчүүд яахын хамт орох хүн байна уу? Сүхээ хураасан мөнгөө Солонго гэх мярайлаг бүсгүйд өгөн за өөрсдөөл мэдээд авчих бид хэд хальт эсрэг талын дэлгүүр рүү орчихоод ирье хурдлаарай удав гэж сануулаад эрчүүдээ аван эсрэг талын дэлгүүр рүү явцгаав. Үнэндээ эмэгтэйчүүдээсээ салдаг нь өнөө хатуу дарсаа ахиу авах төлөвлөгөөтэй байсан байж. Тэд бараг 2 цагийн дараа машиныхаа хажууд уулзацгаав. Эмэгтэйчүүд ёстой л идэх хүнс хангалттай базаажээ. Эрчүүд түрүүлж ирээд авдар архиа нуугаад амжив. Ингээд тус тусын машинд сууцгаан хөдөллөө.. 2 Ланд 100, нэг Уазтай аяллын машрут Говь нутаг руу хөдөллөө.. хотоос 250 орчим яваад нэг цайны газар зогсон буудаллаад хэсэг амран нөгөө хатуу идээнээсээ тойруулж алжаагаад цааш хөдөлцгөөв.. Бүрэнхий болох үед нэгэн голын хөвөөнд ирэн тэндээ хоноглоод цааш хөдөлхөөр ярилцав. Эхний өдөр ёстой хотоос гарсан эмоцоороо хоорондоо танилцан ах , дүү анд найз бололцоод жаахан халаалттай улсууд хөөрөлдөн хоноцгоов. Өглөө болон хоёр дах өдрийн довтолгоо эхлэв.. Тэд явсаар засмал замаасаа салаад шороон замаар манаргаж гарав. Замдаа таарсан сум , суурин болгоноос бинзенээ дүүргэсээр явах нь зуршил болжээ. Үнэхээр машины хувьд толгой өвдөхгүй билээ.. Хоёр дах өдрийн бүрэнхийн үед нэгэн айлын гадаа ирцгээлээ.. Мал нь хотлон шумуул дүнгнэн шинэ гийчидийн цусыг амтлан байлаа. Тулга, Сүхээ, Нацаг гэх залуугийн хамт гуравуул гэрт оров.Нэг хөгшин өвгөн, бага ангийн нэгэн хүү, нэг бүсгүй гурван хүн байлаа. Тулга өвгөнтэй мэнд усаа мэдэлцэн даалингаасаа хөөрөгөө гарган тамхилаад бор бүсгүйн хийж өгсөн цайг оочлон суунгаа..- Өвөө бид Говь сайхан газраараа аялаж яваа улс байна даа. – Манай ийшээ аялаж харах юм байдаг юм болов уу? даа. худаг ус муутай газар шүү дээ. гүн оролгүй наахнуур суурин газраа бараадас хийгээд явбал зүгээр дээ хүүхээ.. – Бид оройтчихлоо . Танайхыг бараадаад майхангаа хатгачихдаг юм билүү гэж бодоод.. – Өө тэг тэг хүүхээ хоол унд хий миний охин олуулаа яваа юу хүүхдүүд. – Өө 10 гаруй хүн яваа өвөө минь .. баярлалаа хө.. хоол унд яахав бид өөрсдөө болчихно . өглөө харин сайхан цай л ууя хө. Ингээд тэд гэрээс гаран машиндаа ирхэд.. Ялгуун тэргүүтэй бүсгүйчүүд энд тэндээ маажин .. Эндээс холдьё.. шумуулны хоол боллоо.Машинд суух Балбар гэх бүдүүн залуу инээмсэглэн.. – Айхтар шумуул хөдөлдөг газар байна шүү. малын хөлөөс зайдуу очсон нь дээр байхаа. Энэ хүүхнүүдийн чинь цус булиглаад шумуул хүртэл уух гэж хүсч байх шиг байна хэхэ .. Наргиан хийгээд авав. Тэд нэрээ ч тэгье гэж шийдээд нилээд зайдуу очоод майхангаа босгон хоноглохоор болов. Түүдэг асаан мах шарж идэцгээн галаа тойрон сууцгаав. Тэд нөгөөл заншил ёсоор нэг хатуу юм тойруулсан шигээ суув. Шөнө болход уван цувсаар майхан майхандаа ороод унтацгаав. Гагцхүү Ялгуун, Балбар,Сүхээ, Солонго 4 үлдэв. Тэр дөрөв жаал буу халж суув. Бас нэг шил юм тойруулаад амжив. Ялгуун өнөөл согтхоороо ярьдаг найз залуугаа ярин уйлан Солонго түүнийг аргадан тэврэнэ. Балбар инээмсэглэн..Сүхээ рүү нүдээ ирмэн архинаас хийн өгөөд.. – Ядаргаатай туучий шүү. тэр нэг юм нь 2 жил сураггүй байгаа биз дээ. гүн дурлалаа айн хэхэ.. Сүхээ хундага ёроолгүй уун босоод гуйвж дайвсаар алхав. Балбар ардаас нь дуудан чи хаачих нь вэ..? – Мань нь бие засаад ирье . – За хүлээж байя . энийгээ дуусгачихаад унтацгаая андаа. Сүхээ хэсэг сууж байгаад эргээд ирхэд Ялгуун , Солонго хоёр байсангүй. Харин галын хажууд Балбар нэг хүүтэй сууж байв. Сүхээ нүдээ анивчуулан ирээд .. – За чи чинь юун жаахан хүүхэдтэй сууж байдаг билээ. – Энэ саяны айлын хүү гэнэ ээ. шөнө дөлөөр гал хараад гүйгээд ирсэн юм байгаа биз . Чихэр өгсөн идэхгүй гэх юм. Архи өгдөг юм билүү аан хаха..
Сүхээ инээд алдан хүү рүү их харж зогссоноо.. Юу хуцаад байгаа юм бэ? энэ биш байна шдээ.. Өвгөний хүү чинь энийг бодвол өндөр том хүүхэд байсан байхгүй юу? Чи хаанаас ирсэн юм гэр чинь хаана юм. Ахын дүү энэ хойд айлаас өөр айл харагдаагүй л юм даа.. танайх хаана байдаг юм. Өнөө хүү ихэд ёозгүй инээх нь нэг л хачин санагдав. Балбарын нуруу нь хүйт оргин босоод ирэв. – Сүхээ чи согтуу толгой сайн хараагүй юм байлгүй. яах аргагүй хойд айлын хүү гэж байна. – Үгүй ээ би согтуу ч гэсэн ухаанаа алдаагүй байна. Ийн хоёр маргалдах зуур өнөө инээж байсан хүү алга болчихсон байв. Балбар миний дүү хааччихваа. Миний дүү хүүе миний дүү хаана байна гэж хашгирхад.. Ялгуун , Солонго хоёр бие засаад ирж байгаа бололтой. – Хоёр балай чинь согтчихоо юу нэгнээ миний дүү ч гэх шиг ..
– Юу яриад байгаа юм сая нэг бацаан ирээд та хоёр харсангүй юу? – Юуны чинь бацаан бэ? та хоёр л байсан шүү дээ. бид хоёр тэндээс та хоёр руу харангаа алхсан ямарч бацаан байгаагүй хөөе.. – Хуцаад байлдаа. Бид хоёр худлаа яриад байгаа хэрэг үү? жаахан хүү байсаан тэрийг олцгооё.. – За тэнэгт бид хоёр унтлаа . хоёр согтуу толгой минь галдаа ороод шатаад үхчихэв. Балбар , Сүхээ хоёр хүүг хайхаар шийдэн салан явцгаав. Балбарт түүний инээсэн дүр нэгл хүйтэн санагдаад байв ч согтуу учир нэг их барьц алдсангүй.. хоёул галын дөлнөөс хэсэг зайдуу тойрч алхав. Балбар газар суун тамхи асаах гэж шүдэнз зурхад яг урд нь нөгөө хүү байх ба ассан шүдэнзийг нь үлээгээд унтраачихав. Балбар сандран босход учиргүй инээд алдхад.. чухам юунаас айж байгаагаа үл мэдэн асах галынхаа дөл рүү ухаан жолоогүй гүйв..
Үргэлжлэл бий…
Зохиолын бичсэн: Хард Билгүүн

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Танин мэдэхүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Б.Алтантулга: Бид талийгаачийн ар гэрийнхнээс зөвшөөрөл авалгүй эд, эрхтэн авах ямар ч боломжгүй

Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд зориулж амьгүй донороос эд, эрхтэн авахдаа талийгаачий…