Home Дотоод мэдээ Цэнхэр үст Цэрэн: Үйл үйлээ дагадаг, үнээ тугалаа дагадаг гэсэн пост олны дургүйцлийг хүргэж…

Цэнхэр үст Цэрэн: Үйл үйлээ дагадаг, үнээ тугалаа дагадаг гэсэн пост олны дургүйцлийг хүргэж…

1 second read
0
3
14,832

Салхин чимээнээс өөр аниргүй тал нутагт 1885 гаруй км-ыг туулж, саран хүртэл саатдаг уудам нутгийг 3 сар гаруй туулж идэр ес, элдэв саад зовлон бүрийг туулж байсан тэмээчин бүсгүй Н.Байгалмаа бурханы орныг зорьжээ. Энэ тухай түүний ээж н.Норжмаа “Түмэн олон минь ээ! энэ сайхан охиноо үүрд алдлаа.Сайхан охиноо зуурдаар явуулсан надөд амьд явах эрх байхгүй ээ! хэмээн эмгэнэн гашуудаж байгаагаа бичжээ.

Харин талийгаач Н.Байгалмаагийн хувьд өчигдөр “Шинийн гурваны өдөр бор өргөөгөө шинэ буйранд нь бариад, Муурын байшингийнхаа суурийг цутгаж амжууллаа. Шинэ төлийн уурагны баяр хийж энэ 2 өдөрт манай ураг удам халуун баяр их хөдөлмөр дүүрэн байлаа. Ээж минь идээлж бэлтгэх арьсаа наранд хатааж,Энэ хаврын цагаан идээний дээж малын буян хишиг ам тосодсон сайхан өдрүүд байнаа. Хашаандаа сайхан амьдрах ажил үүгээр амжилттай эхэллээ.

Маш их хөдөлмөрлөдөг, халуун хайраар үрсүүддээ үргэлж тэтгэж байдаг эжийдээ мөргөмүү. Жич нүүгээгүй шүү ккк. Угаасаа ойрхон хөдөө малтай амьдардаг хэдийнхээ хашаанд өөрийн Монгол гэртэй юмаа” хэмээн өөрийн нүүр номондоо бичиж байсан ч ийнхүү хорвоогийн мөнх бусыг үзүүлээд байна.

Байгальмааг үргэлж ү.з.э.н  я.д.а.ж зураг, пост, видёо хийдэг байсан хадам эх асан буюу Цэнхэр үст Цэрэн энэ эмгэнэлт мэдээг сонсоод ийн өгүүлжээ.


Ямар аймшгийн, хатуу мэдээ сошиалаас сонсовоо? Бусдын ФБ хакердаж гэж хаширлаад байсан чинь талийгаачийн ээж лайв хийснийг хүмүүс явуулж итгэлээ. Шинэ гэрт ганцаараа хоноод шатсан …. Бурхан минь… итгэж төсөөлж чадахгүй… Бусдын зуурдын үхэлд хүртэл 6 жил утсаар ярьж мессэж бичилцэж ярьж үзээгүй хадам эхийг нь буруутгах түмэн . Хэн нэгнийг хараах хэрэгтэй бол Цэрэнг буруутга, буруутга.

Өчигдөрхөн гэр барилаа гэсэн хүн өглөө нь үүрд явах. Үйл үйлээ, үнээ тугалаа дагадаг энэ хорвоод балчир охидоо ийм эрт орхих юмуу? Салсан гэх ч хажууд нь хань түшиг болсон хүүдээ эмгэнэл илэрхийлье. Охиноо алдсан эх Норжмаад эмгэнэл илэрхийлье. Хорвоогийн хар цагаанийг арайхан ялгаж амжаагүй хоёр охиндоо эмгэнэл илэрхийлье.

Vхсэнийг хайрлаж , Үлдсэнийг нь жигшинэ. Амьд байхад нь өгөөгүй цэцгээ авсан дээр нь чулуудацгаана. Амьдад нь хүнийг адлаж муулчхаад үхсэн хойно нь хайрлаж магтаад яахав дээ. Амьдадаа нэгнээ хайрла зөвхөн өнөөдөр !!!

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Дотоод мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Хятад улсыг цочроосон гэмт хэргийн эзэд ялын дээд хэмжээ авчээ. Энэ тухай олон нийтийн сүлжээнд…

Хятадад 2020 онд шинэ гэр бүл зохиохын тулд 2 настай охин, 1 настай хүүгээ хөнөөсөн харамс…