
ОХУ-ын зэрлэг байгальд жижиг нислэгийн зурвас ашиглаж цөөн хэдэн нисэх онгоцыг Калуга мужийн жижиг хотуудад нэвтрэхийг хүлээж байжээ. Гэтэл тэнд бяцхан баавгайн бамбарууш ничгэгчдийн хайрыг татсан байна.
Баавгайг Мансур гэдэг бөгөөд үнэхээр нялх амьтан байсан аж. Эхээсээ төөрсөн үү, өнчирж үлдсэн үү ямартай ч хүмүүсээс айхаа ч мэдэхгүй хүрч ирж нисэх онгоцны буудлыг тоглоомын талбай болгон ашиглаж, гишгүүрийн шат, зугаалдаг вандан сандал дээр авирах, тэр байтугай жижиг онгоцнуудад хүртэл өөрөө орж, гарч тоглосоор байжээ.
Мансур хүрээлэгдсэн нисэх онгоцнуудад гэр шигээ л хандаж байсан учир түүнд агаарын баавгай гэдэг нэр өгчээ. Тэрээр зулзага байхдаа туйлын хөгжилтэй, ааш зан сайтай, нисэх онгоцны буудлыг ашигладаг хүмүүсийн анхаарлыг ихэд татдаг байжээ.
Ялангуяа нэг нисгэгч Андрей зулзагыг яг л аав шиг нь асарч, хооллож, амьд үлдэхэд шаардлагатай бүх зүйлээр хангаж байжээ. Эцэст нь тэд ч ажил нь дуусч явах болжээ. Харин бяцхан бамбаруушийг Андрей тэнд нь орхиж чадалгүй гэрлүүгээ авч явжээ. Андрей баавгайг зэрлэг байгалаас хол өсгөхөд ямар хэцүү байхыг бүрэн ойлгож, хэзээ нэгэн цагт Оросын өргөн уудам ойд эргэж авчирж тавина гэж боджээ.
Түүний хамгийн их айж байсан зүйл нь баавгайг ганцаараа үлдээх нь ц.а.а.з.ы.н я.л.т.а.й адил болно гэдгийг мэдэж байсан тул Мансурыг харж хандахын тулд бүх зүйлийг хийж байсан ч нэг өдөр гэртээ ирхэд хайртай баавгай нь алга болсон байж.
Мансурыг эрэн сурвалжиж маш санаа зовсон эзэн нь түүнийг хайсаар байгаад ан агнах газар руу аваачсан нь тодорхой болсон тул найзуудтайгаа араас нь очжээ.
Мансур торондоо ууртай аашилж байсан боловч Андрейг харангуутаа маш их баярлаж суллагдахдаа энгэртээ тэвэрч үсрээд удаан уулзаагүй найз шиг л түүнийг долоож дэвхэцсэн аж. Андрей Мансурыг дахин явуулах эрсдэлгүй гэж шийдсэн тул бусад нисгэгч найзуудтайгаа хамт тэд Мансурт хашаа барих мөнгө цуглуулж, баавгайг хэрхэн хайрлаж, халамжлахыг сайн ойлгохын тулд амьтдын сэтгэлзүйг хүртэл судлав.
Тэрээр одоо тоглох, дасгал хийх том нээлттэй талбайтай болсон бөгөөд өдөр тутам баавгайдаа цаг зарцуулж халамжилдаг аж. Гайхалтай нь Мансур нь цагаан хоолтон болсон бөгөөд Андрей түүнийг түүхий мах, загасны махаар хооллох гэж оролдсон ч өөрөө идэхгүй байсан ба үүний оронд тэрээр жимс, үр, өндөг, талханд нугасгүй дуртай гэнэ!
Андрей болон бусад нисгэгчидтэй гурван жил хамт амьдарсны дараа том баавгай болсон ч гэсэн Мансураас т.ү.рэмгийллийн шинж тэмдэг нэг ч удаа гарч байгаагүй юм.
Хэрвээ та хүн, араатан хоёр зохицож амьдарч чадахгүй гэж бодож байвал доорх бичлэгийг үзээрэй.