Home Дотоод мэдээ Приус болон седан загварын машинууд аялалын зориулалтгүй ба кузов маш нимгэн байдаг

Приус болон седан загварын машинууд аялалын зориулалтгүй ба кузов маш нимгэн байдаг

0 second read
0
0
6,352

Өнгөрсөн 2020 онд зам тээврийн ослоор 209 эрдэнэт а.м.ь үрэгдсэн байдаг. Хэрвээ та аялалд гарахаар төлөвлөж байгаа бол үүнийг заавал уншаарай.

Приус болон бусад седан загварын машинууд аялалын зориулалтгүй. Түүн дотроо сүүлийн үеийн машинуудын кузов маш нимгэн. Ийм машинаар хурд хэтрүүлэх нь зүгээр л а.м.и.а х.о.р.л.о.ж байгаатай ижил. Жишээ нь, аялалын зориулалттай зарим машинууд “ARB” мэтийн тусгай тоноглол хийлгэдэг. Тийм тусгай, төмөр гупертэй машин жижиг тэрэгтэй мөргөлдөхөд зүгээр л т.а.сдаад хаядаг.

Тиймээс нэгдүгээрт, хэзээ ч бүү хурд хэтрүүл!
1.Туршлагагүй жолоочоор холын замд машин битгий жолоодуул! Хотын жолооч бол хөдөөний замд чи “балчирдана.”
Жолооны ард суухдаа өөрийн болон бусдын а.м.ь н.а.сыг хариуцаж байгаагаа үргэлж ухамсарлаж бай.


2. Жолооны ард сууж байгаа бол а.р.х.и байтугай айраг ч битгий уу! Чиний болон бусдын а.м.ь нас запасгүй гэдгийг үргэлж хатуу санаж яв!

3. Машин барьж яваад үүрэглэвэл шууд замаас гарч зогсоод амарч сур! Ү.х.э.л рүү яарах хэрэггүй, тэр хэзээ ч хожимдож ирдэггүйг сана!


4. Хамт зорчиж яваа хүмүүс жолоо барьж буй хүний анхаарлыг элдвээр саринуулахгүй байвал зохино! Жолоочийн хажуугийн суудалд суучихаад үргэлж жон жон, хэг ёг хийж явдаг хүмүүс өөрсдийгөө ү.х.э.л рүү хүрэх тасалбар авахад дэм болж байгаагаа битгий март!


5. Замын нөхцөл хэт муу, үзэгдэх орчин хязгаарлагдмал, харуй бүрийд машин барихаас аль болох татгалз!!!


6. Жолоо барьж байхдаа утсаар ярих бол ядаж спикер ашигла! Жолоо барьж яваа хүн рүү ирж байна уу, хаана байна, яав ийв гээд байнга залгаж байгаа нь хайртай хүнээ алдах нэг нөхцөл болдог гэдгийг үргэлж сана.


7. Эцэст нь хэлэхэд автомашинтай аялал гэдэг ярьж сууж байгаад л хот дотор унадаг машинаа шууд бариад гардаг амар хялбар зүйл биш ээ. Машин тэргээ үзүүлж харуулж, үйлчилгээ хийлгэхээс эхлээд бэлтгэлээ сайтар хангаж байж хийдэг зүйл юм. Дэлгэр сайхан орноороо анхаарал болгоомжтой бас хогоо ил задгай хаялгүй аялаарай

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Дотоод мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Б.Алтантулга: Бид талийгаачийн ар гэрийнхнээс зөвшөөрөл авалгүй эд, эрхтэн авах ямар ч боломжгүй

Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд зориулж амьгүй донороос эд, эрхтэн авахдаа талийгаачий…