
Ходоодон доторх хүчил улаан хоолойд хүрэхийг ходоодны хүчил ихсэх гэдэг. Үүнээс болж цээж хорсох гэх мэт таагүй шинж тэмдгүүд илэрч байдаг юм. Эмч нар хоол боловсруулах эрхтэний хаагч булчин гэмтсэнээс болж ингэдэг хэмээн тайлбарладаг. Ингээд ходооны хүчлийг бага ялгаруулдаг 7 хүнстэй танилцацгаая.
1.Хүнсний ногоо
Хүнсний ногоо нь байгалиасаа өөх тос, элсэн сахарын агууламж багатай учир ходоодны хүчлийг багасгахад тустай. Ногоон вандуй, брокколи байцаа, аспарагус, цэцэгт байцаа, навчит ногоон ургамлууд, төмс, өргөст хэмх оновчтой сонголт байх болно.
2.Цагаан гаа
Үрэлслийн эсрэг үйлчилгээтэй цагаан гаа нь цээж хорсолт болон бусад төрлийн ходоод гэдэсний асуудлыг шийдвэрлэж өгч чадна. Үрж жижиглэсэн цагаан гааг смүүтиндээ бага зэрэг нэмж уух юмуу цагаан гаатай цай уух нь ходоодны хүчлээс үүдэлтэй шинж тэмдгүүдийг намдаахад туслана.
3.Овъёос
Эслэг болон бүхэл үрийн агууламж өндөртэй овъёосыг өглөөний цайндаа хэрэглэх нь нэн тохиромжтой байдаг. Хэрэв таны ходоодны хүчил ихдэх гээд байдаг бол өдөр тутамдаа овъёос, бүхэл үрийн талх, бүхэл үрийн будааг хэрэглэж заншаарай.
4. Цитрусын бус төрлийн жимснүүд хүчил агуулдаггүй жимснүүд тухайлбал тарвас, банана, алим лийр зэрэг ходоодны хүчил үүгэдэггүй жимснүүдийг идэх хэрэгтэй.
5. Өөхгүй мах, далайн гаралтай хүнс, тахиа, цацагт хяруул, загасны мах, далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнүүд нь өөх тос багатайгаас гадна ходоодны хүчлийг ихэсгэдэггүй давуу талтай. Гриллдэж шарж, жигнэсэн ч болно шүү дээ.
6. Өндөгний цагаан өөх тос ихтэй, өндөгний шар нь ходоодны хүчлийг ихэсгэдэг тул өндөгний цагаан ухаалаг сонголт байх болно.
7. Эрүүл тос Авакодо, хушга, маалингын үр, оливийн тос, гүнжидийн тос болон наранцэцгийн тос нь эрүүл тосны эх үүсвэр байдаг. Цэвэршүүлсэн болон транс өөх тосны оронд эрүүл мэндэд тань чухал хэрэгтэй эдгээр тоснуудыг хэрэглэж байгаарай. Цээж хорсохоос гадна хуурай ханиалгах, хоолой өвдөх, гэдэс цанхайх, хэхрэх, зогьсох, залгихад хэцүү байх, хоолойд ямар нэг юм тээглэчихсэн юм шиг мэдрэмж төрөх зэрэг шинж тэмдгүүд ходооны хүчил ихсэх үед илэрдэг байна. Эдгээр шинж тэмдгүүдэс танд илэрч байгаа бол ямар хоол хүнсийг өдрийн аль цагт идсэн, ямар ямар шинж тэмдэг илэрсэн зэргээ 7 хоногийн турш тэмдэглэн авч юуг хэрэглэж болохгүй гэдгээ мэдэж авах нь чухал юм.