Home Дотоод мэдээ Төрөөд удаагүй 44 настай эмэгтэй вакцин хийлгээд н.а.с барсан нь үнэн

Төрөөд удаагүй 44 настай эмэгтэй вакцин хийлгээд н.а.с барсан нь үнэн

5 second read
0
0
751

Энэ сарын 09-ны өдөр БНХАУ-ын Синофармын Вероселл вакциныг хийлгэсэн 44 настай эмэгтэй 10-ны өдөр амиа алдсан мэдээллийг бид ар гэрийнхэнээс нь тодрууллаа.

Талийгаачийн охин н.Нандиндулам: Тавдугаар сарын 09-ны өглөө 10-11 цагийн хооронд манай дүүг надад үлдээгээд ээж нь вакцинаа хийлгээд ирье гээд яваад ирсэн. Надад вакцин хийлгэж болох үгүйг мэдэхгүй байна. Юу ч гэсэн очиж асуугаад болно гэвэл хийлгэчихье гээд явсан. Ирэхдээ вакцин хийлгэчихээд ирсэн. Эмчээс нь асуутал болно гэхээр хийлгэчихлээ, гайгүй юм шиг байна гээд хэлж байсан. Гэртэй ойрхон газарт вакцин хийлгэсэн. Тэгээд 10-ны оройн 21 цаг 45 минутын үед нойл орох гэж гараад, удаад эргэж ирээгүй. Удаад байхад нь гартал амьсгалахгүй байсан. Вакцинаа хийлгээрэй гээд уриалаад байхаар нь ээж хийлгээд ирье гээд явсан.

Гэхдээ Хятадын Вероселл үйлдвэрээс зөвлөхдөө жирэмсэн болон жирэмслэхээр төлөвлөж байгаа, хөхүүл эмэгтэйчүүдэд вакцин хийлгэж болохгүй гэдэг зөвлөмж гаргасан. Манай ээж нэг сар 10 хоногийн өмнө манай отгон дүүг гаргасан. Нялх биетэй байсан. Эмчийн магадлагаан дээрээ ямар нэгэн өвчин байхгүй, даралт өндөр байна гэж бичсэн байна. Даралтынхаа эмийг ууж байсан. Эмч нь вакцин хийхдээ ээжийн даралтыг үзээгүй юм билээ. Би эхээс дөрвүүлээ дээрээ нэг ахтай, найман настай охин дүүтэй, нэг сартай дүүтэйгээ үлдээд байна. Аав маань төрийн албанд ажилладаг. Одоогоор холбоотой байгууллагууд холбогдоогүй байна. Вакцин хийлгээд нас барчихаад байхад яагаад чимээгүй байгаад байгаа юм бэ. Олон хүн а.м.и.а алдаад байх, чимээгүй байгаад байвал дахиад олон хүн н.а.с барвал яах юм бэ.

SBN телевизийн сэтгүүлч М.Далай нь Эрүүл мэндийн яамнаас энэ мэдээлэл үнэн эсэхийг тодруулахад үнэн гэлээ.

Дани улс АстраЗенека вакцинаас болж нэг иргэн эмэгтэй ө.ө.д болоход маш ноцтойгоор хүлээж авч шуурхай ажиллаж уг вакциныг хэрэглэхгүй гэдэгээ дэлхий даяар заралсан байдаг. Гэтэл Монгол улсад ийм үзэгдэл болсон ч засгийн газар нь хав дараад чимээгүй байсаар л байх уу. Энэ вакциныг зогсоохыг шаардаж байна. Энэ нийтлэлийг уншсан хүн бүр дэмжиж шэйр хийгээрэй.

 

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Дотоод мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Хятад улсыг цочроосон гэмт хэргийн эзэд ялын дээд хэмжээ авчээ. Энэ тухай олон нийтийн сүлжээнд…

Хятадад 2020 онд шинэ гэр бүл зохиохын тулд 2 настай охин, 1 настай хүүгээ хөнөөсөн харамс…