Home Дотоод мэдээ Би дараа нь ажилд ороод хүссэн мотоциклоо авч болно. Харин ананд хүүд цаг, минут, секунд бүр үнэ цэнэтэй

Би дараа нь ажилд ороод хүссэн мотоциклоо авч болно. Харин ананд хүүд цаг, минут, секунд бүр үнэ цэнэтэй

0 second read
0
0
1,341

Э.Ананд хүүгийн эмчилгээнд зориулан Мотоциклоо хандивласан Д.Номинчимэгт маш их баярлалаа. Түүний мотоциклыг “Хүннү мото” клубынхан сугалаанд оруулж 20 сая төгрөг босгожээ. Хүннү мотоциклчдын клуб Ананд хүүд 20 сая төгрөгийг гардуулахаар гэрт нь очжээ.


Д.Номинчимэг БНСУ-д суралцдаг оюутан бөгөөд алс орныг зорихоосоо өмнө нуруу болон хөлөө хүндээр гэмтээж, хоёр сар гаруйн хугацаанд асаргаанд байжээ.Тэрбээр Ананд хүүгийн амсаж буй зовлонг биеэрээ туулж, алхаж, гүйж, хүссэнээрээ хөдлөхийг ямар их хүсэж байснаа санаад хүүд эрүүл саруул ирээдүй бэлэглэхийн тулд өөрийн хайртай мотоциклоо зарж, хандив өргөхөөр шийдсэн байна.


Д.Номинчимэг “ Амьдрал баялаг. Би сургуулиа төгсөөд хүссэн ажилдаа ороод дахиад дуртай мотоциклоо авч болно. Надад цаг хугацаа, залуу нас байна. Харин Ананд дүүд минь цаг, минут, секунт бүр үнэ цэнэтэй. Аль болох эмчилгээгээ хурдан хийлгэж, эдгэрэх нь чухал.

Монголоос ирэхээсээ өмнө мотоциклоо зарах гээд яг хүн нь ирээд авах үед дууг нь сонсоод л уйлчихсан. Зарж чадаагүй. Харин одоо Ананд дүүдээ амьдрал бэлэглэхэд, жаахан ч гэсэн хувь нэмэр болох үүднээс зарж байгаадаа баяртай байна” хэмээжээ.

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Дотоод мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Б.Алтантулга: Бид талийгаачийн ар гэрийнхнээс зөвшөөрөл авалгүй эд, эрхтэн авах ямар ч боломжгүй

Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд зориулж амьгүй донороос эд, эрхтэн авахдаа талийгаачий…