Home Дотоод мэдээ Баруун хязгаарт нэг айлд ортол эзэгтэй нь элэгний нухаш хийнэ гээд том ууттай дашидаг атга атгаар нь…

Баруун хязгаарт нэг айлд ортол эзэгтэй нь элэгний нухаш хийнэ гээд том ууттай дашидаг атга атгаар нь…

6 second read
0
0
3,356

Баруун хязгаарт нэг айлаар ажлаар буугаад мордсон юм… Гэтэл тэр айлын эзэгтэй элэгний нухаш хийнэ гээд том ууттай дашидаг атга атгаар нь хийж байх юм. Монголчуудын хорны хэрэглээ бүр аймшигтай түвшинд хүрч байна. Тэгээд хорт хавдарын буруутан нь өөрсдөө биш хэн нэгэн эсвэл төр эсвэл утаа.

Ялангуяа нийтийн хоолны салбар урт хугацаанд гашууруулахгүй тулд Дашида буюу бидний хэлж заншсанаар Үсү, хятадаар высү, Химийн хэллэг Моносодиуи глутамат натри, олон улсын тэмдэглэгээ MSG гэх энэ аймшигтай бодисыг бараг л урт хугацааны v.х.л.и.й.н тунгаар атга атгаар нь хэрэглэж байна.

90 оноос хойш хоол боловсруулах эрхтэний шархлаа хавдар гээд олон хор уршиг энэ бүтээгдэхүүнийг хэтрүүлэн хэрэглэснээс үүдэлтэй эрс нэмэгдсэн. Ээжүүдээ, нийтийн хоол үйлдвэрлэгчдээ гэр бүлээ ард иргэдээ ингэж бүү үй олноор нь х.о.р.д.уулаачээ…

Эрүүл Монгол хүн хөтөлбөр хэзээ ч хэрэгжихгүй буюу Махны шөлийг орлох амтат хорт уусмал… Моносодиум глуматам Натри C5H8NO4Na буюу бидний хэлж заншсанаар Үсү, Хятад нэр нь Висү, Солонгос нэр нь Дашида, Орос нэр нь Хятад давс хэмээх хороор нийтийн хоолны газрууд шөлөндөө махны амт оруулсаар 20 гаруй жил болж байна.

Нийтийн хоолоор өдөр тутам үйлчлүүлдэг иргэд бүгд хоол боловсруулах системийн асуудалтай байдаг нь дээрхи бодистой шууд холбоотой.

1908 онд анх японы биохимич нээснээс хойш хүн төрөлхтний нийтийн хоолны хэрэглээнд хүчтэй орж ирсэн бодис.
Маш бага хэмжээгээр чимх чимхээр хэрэглэвэл болох боловч манай Монгол тогоочид тунг хэтрүүлж атга, атга, шанага шанагаар хэрэглэсээр өдийг хүрч. Шалтгааныг асуувал давс хийсэн хоол удхаараа гашуурчихдаг учир давсны оронд дашида хийдэг гэж хариулна.

Уул нь давсны оронд биш шөлөнд амт оруулах гэж хийдэг бодис. Үйлдвэрлэгчид х.о.ргүй гэж тайлбарладаг бөгөөд хэрэглэгчид х.о.ртой гэж тайлбарласаар ирсэн. АНУ-д хорьдоггүй бол Европын холбоо, ОХУ, Солонгос гэх мэт оронд хязгаарлагдмал хэрэглэдэг, Австралид бүр хэрэглэхийг хориглосон байдаг.


Бусад улсад Глутамат натрийг хэрэглэдэггүйгээ илэрхийлж зоогийн газрууд үүдэндээ NO MSG тэмдгийг тавьдаг.
Бид хоолоо амтлахдаа амтлагчийг зохистой хэмжээгээр хэрэглэж сурах хэрэгтэй. Ялангуяа химийн гаралтай амтлагчийг бага хэрэглэвэл үндэстэнээрээ ходоод гэдэсний хорт хавдар тусах нь багасаж нийгмийн өвчин болтол хөгжүүлэхгүй биз.

Иргэд нь биеэ бодохгүй бол төрөөс хичнээн тэрбум төгрөг гаргаад эрүүл Монгол хөтөлбөр хэрэгжүүлээд ч нэмэргүй.
Ноднин уржнан энэ талаар зөндөө бичсэн. Бичсээр л байх болно. Бүх хүнийг унштал түгээнэ үү.

П.Өлзийнаран

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Дотоод мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Хятад улсыг цочроосон гэмт хэргийн эзэд ялын дээд хэмжээ авчээ. Энэ тухай олон нийтийн сүлжээнд…

Хятадад 2020 онд шинэ гэр бүл зохиохын тулд 2 настай охин, 1 настай хүүгээ хөнөөсөн харамс…