Дэлхий нийтэд таргалалтыг хамгийн том асуудлын нэг гэж харах болсон бөгөөд өнөөгийн таргалалтын чиг хандлага улам бүр аюул дагуулах хэмжээнд хүрч байгааг судлаачид сануулсаар байна. Саяхны судалгаагаар дэлхий дээрх долоон тэрбум хүний хоёр тэрбум гаруй нь илүүдэл жинтэй буюу таргалалттай байгааг тогтоожээ.
Таргалалтыг үүсгэж байгаа үндсэн хоёр нөхцөл байгаа гэж хардаг бөгөөд үүнд буруу хооллолт, дасгал хөдөлгөөнгүй идэвхт бус байдлыг хамруулдаг. Сүүлийн үед орчноос шалтгаалсан нөлөөллүүд таргалалтад хүргэж байгаа ажээ. Учир нь, ковидоос шалтгаалж дэлхийн өнцөг булан бүрт л гэртээ байх дасгал хөдөлгөөний дутмагшилд орж, нойр солигдож шөнөөр юм идэх хандлага ихэнхи хүмүүсд үүсч байгаа гэнэ.
Тэгвэл Монголд ч гэсэн энэ нь тулгамдсан асуудал болж байгаа бөгөөд манай Монгол бүсгүйчүүд хэрхэн таргалалттай тэмцэж өөрийгөө ялан дийлэн, зорилго тавиад тууштай зүтгэж үр дүнд хүрсэн талаараа хуваалцлжээ.
6 сарын дотор 42 кг хасаж чадсан.
1 жилийн хугацаанд 60кг хасаж чадсан.
7 сарын хугацаанд 33 кг хасаж чадсан.
6 сарын дотор 40 кг хасаж чадсан.
6 сарын дотор 33 кг хасаж чадсан.
7 сарын хугацаанд 45 кг хасаж чадсан.
Юуны түрүүнд зөв хоололтонд бас ач холбогдол өгч анхаарах хэрэгтэй ба өөртөө хэрэгтэй амин дэмтэй хоолыг хэрэглэж хэрэггүй бүтээгдэхүүнээс татгалзаж сурах хэрэгтэй үүнд юу орох вэ гэвэл гурил, гурилан бүтээгдэхүүн, чихэрлэг бүтээгдэхүүн, мөн хийжүүлсэн ундаа, шарж хуурсан хоолноос татгалзаж чадвал танд маш том өөрчлөлтийг авчирна гэдэгт итгэлтэй байна.
Гэхдээ та эдгээр хүнсийг хорьж байна гээд огт идэхгүй гэсэн үг биш, маш багаар идэж болох ба оронд нь ашигтай амин дэм ихтэй хоол хүнс хэрэглэх хэрэгтэй. Үүнд загас, бусад төрлийн өөх багатай мах, өндөгний цагаан, брокли бусад ногоон өнгөтэй ногоонуудаас гадна, төрөл бүрийн жимс жимсгэнэ, самарыг өдөр бүр хэрэглээндээ тохируулж идэх хэрэгтэй. Гэнэт ихээр биш 2 цагийн зайтай бага багаар идээрэй. Мөн нэмэлт витаминуудыг хэрэглэж болно.
Манай залуус ч гэсэн карантинаар мөн адил хичээж өөрчлөлтүүдийг хийж эрүүл мэнддээ маш сайн хөрөнгө оруулалт хийж байгаа гэсэн шүү.
Маш их хичээл зүтгэл харагдаж байгаа биз.
Ахын 3 сарын өөрчлөлт гэсэн шүү. Үнэхээр мундаг.
Комедиан Содхүү маань ч бас өөртөө маш том зорилго тавьсан бөгөөд удахгүй бүгдийнх нь нүдийг орой дээр нь гаргана гээд амласан. Түүнийг ямар гайхалтай өөрчлөлт авчрахыг бүгдээрээ хүлээх л үлдлээ.
За ингээд өөртөө өөрчлөлт хийхийг хүссэн хэн бүхэн зорилго тавиад эхлээрэй гэж уриалж байна. Эхэлсэн бол 50 хувиа хийчлээ гэсэн үг шүү танд амжилт хүсье.