Home Зөвлөгөө VANDE: Хүнийг мартахын тулд хүнээр орлуулна гэдэг байж боломгүй зүйл гэж боддог

VANDE: Хүнийг мартахын тулд хүнээр орлуулна гэдэг байж боломгүй зүйл гэж боддог

33 second read
0
0
215

VANDEBO хамтлагийн VANDE буюу Шаравжамцын Энхжамцыг Монголд 6 настай балчираас 60 настай Должин эмээ ч андахгүй сайн мэддэг болсон гэхэд хилсдэхгүй. Хэрвээ та өөр жанрын дуу сонсдог байсан ч гэсэн Vandebo-гийн дууг хаа нэг газар хүчээр сонссон гэдэгт итгэлтэй байна. Тэрээр Дархан-Уул аймгийн Дархан хотод 1998 оны 3-р сарын 15нд төржээ. “Дархан-Элит” сургуульд дунд анги хүртлээ суралцаад, ахлах ангиа Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн лицей сургуулийг төгсөж, одоогоор ШУТИС-ийн салбар Мэдээлэл, Холбооны технологийн сургуульд “Системийн аюулгүй байдал” чиглэлээр суралцаж байгаа аж.

Бага насаа өвөө Ванган, эмээ Дэжид нар дээр өнгөрөөсөн бөгөөд түүний тайзны нэр нь өвөө Ванган-ны Ван эмээ Дэжид-ийн Дэ-г авснаар VANDE  гэсэн нэр нь үүссэн гэдэг. Уг хоёр залуугийн хамтлаг бүтээсэн түүх нь үнэхээр л гэнэтийн хувь тавилан ч юм шиг маш энгийн бөгөөд анх Ebo дуу зохиохоос гадна хувийн гэр студитэй, захиалгаар хоолой бичиж янзалж өгдөг байсан ба Vande зохиосон дуугаа бичүүлэхээр Ebo-той анх танилцаж байжээ. Ebo-гийн гэрт тэд эхнийхээ дууг бичихэд Ebo-д Vande-гийн зохиосон дуу таалагдаж, уг дууг хамтдаа дуулсан түүхтэй. Түүнээс хойш тэд хамтдаа хоёр цомог гаргаж, бүрэн хэмжээний гурван тоглолт амжилттай зохион байгуулаад байна.

Хүмүүс чамтай хамт байхдаа чамаар гоёдог хүн байгаарай гэж Vande-гийн төрсөн өдрөөр нэг найз нь хэлэхэд маш их таалагдаж бичиж авсан бөгөөд энэ үгийг үргэлж бодож явдаг аж. Мөн тэрээр ямар нэг шашин шүтлэг байхгүй бөгөөд зүгээр л өөрийгөө сүсэгтэй хүн “хүн ямарваа нэг зүйлийг шүтэж байгаа нь эрүүл л гэсэн үг. Өөрөөс нь илүү зүйл байгаа гэж бодож байгаа чинь л зөв зүйл” гэж боддог аж

Сэтгэл г.у.т.р.а.л

Би гунигтай хүн чөлөөт цагаараа ч гуниглаад хэвтэж байдаг. Нэр алдарт хүрээд их зантай болж өөрчлөгдснөөс илүүтэйгээр сэтгэл г.у.т.р.а.л.д орсон би сүүлийн 2 жилийн хугацаанд сэтгэл г.у.т.р.а.л.д ороод түүнтэйгээ нүүр тулаад даваад гарсан. Түүнээс бол эвдэрч нээх савнаасаа хальсан зүйл байхгүй. Аль болох өөрөөсөө ах, эгч хүнийг хүндлээд ахаа, эгчээ гээд явахыг хичээдэг. Манай ээж ч бас жоохон байхаас л хэлдэг байсан хүнийг хүндлэхэд миний хүү чамаас юу ч унахгүй, зөвдөнө үү гэхээс буруудахгүй гэж хэлдэг байсан. Аль болох л хүний арга эвийг олохын тулд л явдаг. Гэхдээ бас хүн л юм чинь хүнтэй муухай харьцах үе байсан л байх. Би одоо санахгүй байна гэдэг чинь бас ч гэж гайгүй байх л гэж боддог. Энэ сэтгэл г.у.т.р.а.л.д би өөрөө буруутай, өөрийгөө зүгээр л ханьгүй гэж боддог байсан. Одоо бол тийм зүйл байхгүй. Яаж давж гарсан бэ гэвэл би өглөө сэрээд нэг бичгийн цаас нь дээр өөрийнхөө юу бодож байгаа бүгдийг нь бичдэг болсон. Хэцүү бол хэцүү байгаагаа, өөрийнхөө амьдралаас юуг өөрчилмөөр байна. Юу болохгүй байна гээд бичээд үлдээчихээр дотор минь уужирчдаг байсан. Бүтнээр нь өөрчлөж чадахгүй учраас бага багаар л өөртэйгээ тэмцэх хэрэгтэй. Маш олон сайхан хүмүүсийг амьдралаасаа алдаж байж л ойлгож ухаарч олж авсан.

ХАЙР ДУРЛАЛ

– Хайр дурлалын асуудал дээр би их хуучинсаг хүн. Маш их ач холбогдол өгдөг төрлийн хүн. Хөнгөн байж чаддаггүй. Одоо надад хайртай хүн байгаа. Би өөрийнхөө хүрээлэлд байгаа хүмүүсээ аймар үнэ цэнэтэй байлгахыг хичээдэг. Өөртөө үнэтэй хүмүүсээ шигшиж аваад үлдээхийг хүсдэг. Тиймээс олон хүмүүсийг амьдралдаа оруулж гаргахыг хүсдэггүй. Би бүх контент нэвтрүүлгийн хүмүүсийн хайр дурлалын хэсгийн маш их үздэг. Хүмүүс ямар бодолтой байдаг юм байна гэж гэтэл дийлэнх хүмүүсийн хувьд уулзаад учраад үз гэсэн сэтгэхүйтэй байдаг харин миний хувьд яагаад ч юм чаддаггүй үүнийг би өөрөө ч тайлбарлаж чадахгүй. Үнэ цэнэтэй байлгахыг хүсдэг. Би бол аав ээжийнхээ хайраар өлгийдүүлж өссөн хүүхэд. Хүнийг мартахын тулд хүнээр орлуулна гэдэг байж боломгүй зүйл гэж боддог.

ХУВЦАСЛАЛТ, ОРЧИНОО МЭДРЭХ, МЭДРЭМЖ 

-Хувцаслалт өөрийн бий болгосон стиллээрээ өөртөө итгэх итгэлийнхээ 50 хувийг олоод авчиж байгаа юм. Би өөрийнхөө юу өмсөж ямар харагдаж байгааг мэддэг. Хүмүүсийн ч намайг юу гэж бодож байгааг мэддэг тиймээс би энэ зүйлдээр нээх ач холбогдол өгдөггүй. Хүн ер нь өмсөж байгаа зүйлээ мэдэх хэрэгтэй мэддэг юмаа өмсөж байгаа хүн шал ондоо байдаг өөртөө итгэлтэй. Учир нь яагаад энэ хувцас гоё гэдгийг мэдээд өмсөж байгаа хүмүүс л гоё харагддаг, мэдэхгүй өмсөж байгаа хүмүүс цаанаа л өөртөө итгэлгүй байдаг. Мөн би сонсогчийнхоо өгсөн бэлгийг үргэлж зүүдэг маш хайртай.

Надад нэг дүрэм байдаг бургерийн араас кола уудаг шиг л би орой бүр унтахаасаа өмнө нэг дуу хийх гэж оролддог. Чадахгүй байсан ч оролдоно. Ядаж талыг нь бичээд орхино, ноороглоод орхино нэг ийм тогтсон зуршилтай. Ганцаардсан үед хөгжим надад маш их хань болдог бас өөрийнхөө дуунуудыг маш их сонсдог тэр үед ийм мэдрэмж авч байждээ гээд. Хүмүүс хэлэхдээ Эбог гал шиг намайг ус шиг гэдэг.

– Би харилцааны заагуудад их ач холбогдол өгдөг. Одоо гарсан байгаа өвчин их зүйл бодоход хүргэлээ. Хүмүүс сошиал дээр юу гоё юм байна бид нар өөрсдөө мэддэггүй юм байна, бидний амьдрал хаашаа яваад байгааг бид нар мэддэггүй юм байна, юутай уралдаад байгаагаа мэддэггүй байсан юм байна. Би юуны төлөө хаашаа яараад байгаагаа ч мэддэггүй байсан юм байна. Яг үнэндээ бол одоо юу нь ч гоё биш байна.

Бид Vandebo хамтлагийн Vande-гийн амьдралын багахан хэсэгтэй танилцлаа. Маш хөдөлмөрч зөв үлгэр дуурайлал болсон шинэ үеийн залуу төлөөлөл юм. Ингээд уг хамтлагийн үүсэл хөгжил, үе шат дарааллыг танилцуулаад энэхүү нийтлэлээ өндөрлөе.

2017 оны 6-р сарын 22-нд Дархан хотод байгуулагдсан хоёр хүний бүрэлдэхүүнтэй хамтлаг. 2017 онд анхны уран бүтээл “Адил биш” дуугаа Vande-гийн гэрийн студид бичиж цацсанаар олон нийтэд танигдаж эхэлсэн. Түүнээс хойш Опозит хамтлагийн Энэрэлийн Belucci Records болон Monstar Production-той хамтран уран бүтээлүүдээ гаргаж байна. Vandebo хамтлаг бүх дуугаа өөрсдийн гэрийн студид бичдэг. 2018 оны 12-р сарын 8-нд, “Мөнхөд21” дебут цомгоо 11 дуутайгаар Belucci Records-с гаргасан.  Энэ цомогт хамтлагийн хит дуунууд болох “18 Savage”, “Галт тэрэг” багтсан. Хоёр дахь цомгоо хамтлагийн нэрээр “The Vandebo” 2019 оны 9-р сарын 29-нд нийт 28 дуутайгаар “Monstar Production”-оос гаргасан.  Энэхүү цомогт нь “Унана”, “Намайг тоо” зэрэг дуунууд нь орсон байдаг. Vandebo-гийн 3 дахь цомог БАЯРЛАЛАА 2020-оны 6-р сарын 23-нд 11 дуутайгаар “Monstar Production”-оос гарсан. Энэхүү цомогт “Буруугүй” , “Too deep” , “Сүүн зам” зэрэг дуунууд нь орсон байдаг.

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Зөвлөгөө

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Хятад улсыг цочроосон гэмт хэргийн эзэд ялын дээд хэмжээ авчээ. Энэ тухай олон нийтийн сүлжээнд…

Хятадад 2020 онд шинэ гэр бүл зохиохын тулд 2 настай охин, 1 настай хүүгээ хөнөөсөн харамс…