Home Дотоод мэдээ Монгол хүний ухамсар 50,000 төгрөгийн үнэтэй

Монгол хүний ухамсар 50,000 төгрөгийн үнэтэй

1 second read
0
0
127

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ажлаа аваад эхний 100 хоногт багтаан нийт иргэдээ коронавируст халдварын эсрэг вакцины нэгдүгээр тунд хамруулна гэж зорьсон. Гэвч вакцины татан авалт төлөвлөөгүй шалтгаанаар хойшилсноор идэвхтэй явагдаж байсан дархлаажуулалтын үйл явц саатсан.

Одоо хангалттай хэмжээний Веросэлл вакцин байгаа тул иргэдийг дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдахыг Засгийн газраас уриалж байгаа юм. Гэвч эхний удаад менежмэнтийн алдаанаас үүдсэн саатал энэ удаа иргэдийн ухамсар, хандлагаас шалтгаалж болзошгүй нөхцөл байдал үүссэн.
Юу гэвэл, өдрөөс өдөрт вакцин хийлгэж буй иргэдийн тоо буурсаар байгаа юм. Өчигдрийн тухайд 75 мянган хүнд вакцин хийхээр төлөвлөж, нөөцөө бэлдээд байсан ч дөнгөж 43 мянга орчим хүн хамрагджээ.

Үүн дээр иргэдийн нийгмийнхээ өмнө хүлээсэн үүрэг болон хувь хүний ухамсрын асуудал сөхөгдөж буй. Хэдийгээр вакцин хийлгэх эсэх нь хувь иргэний сонголт боловч сүлжээний бүтээгдэхүүн туршиж хэрэглэх дуртай мөртлөө дэлхийн тэргүүлэх эрдэмтдийн бүтээсэн вакциныг хийлгүүлэхээс татгалзах нь хэр зохистой вэ.

Өдөрт 1000 гаруй халдвар тогтмол бүртгэгдсээр, хөл хорион дор ААН-үүд сөхөрсөөр байхад энэ нь хэр зүйтэй үйлдэл вэ гэдгийг бодолцох хэрэгтэй болж байгаа юм.
Гэсэн ч эцсийн дүндээ бид хувь хүний эрх чөлөөг дээдэлсэн Ардчилсан тогтолцоог хөгжүүлэхээр хичээж буй ард түмэн. Харин Засгийн газар өнөөдөр хуралдаж, вакцин хийлгэхгүй байгаа иргэдийг албадна гэдгээ шууд зарлав.

Өөрөөр хэлбэл вакцинаа хийлгэхгүй байвал улсаас авдаг хадгаламж, хүнсний талоныг нь өгөхгүй, тодохой хугацаанд хойшлуулна гэдэг утгатай мэдээллийг Сангийн сайд Б.Жавхлан хийв. Эсрэгээрээ вакцины хоёр тундаа гүйцэд хамрагдсан иргэдийг 50,000 төгрөг бэлнээр өгч, урамшуулна гэлээ.
Нэг үгээр иргэдийн ухамсрыг 50,000 мянган төгрөгөөр үнэлэв. 50,000 мянган төгрөг бэлнээр авахын төлөө ард иргэд эргэлзээ бодлоо тайлж, залхуу хойрго зангаа дийлж, вакциндаа хамрагдана гэж Засгийн газар тооцжээ.
Монгол хүний ухамсарт тариф тогтлоо.

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Дотоод мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Хятад улсыг цочроосон гэмт хэргийн эзэд ялын дээд хэмжээ авчээ. Энэ тухай олон нийтийн сүлжээнд…

Хятадад 2020 онд шинэ гэр бүл зохиохын тулд 2 настай охин, 1 настай хүүгээ хөнөөсөн харамс…