Home Дэлхий Төрсний дараа жингээ хэрхэн хасах вэ: долоон хүүхэдтэй гоолиг ээжийн нууц

Төрсний дараа жингээ хэрхэн хасах вэ: долоон хүүхэдтэй гоолиг ээжийн нууц

2 second read
0
0
133

Хүүхэдтэй болох нь эмэгтэй хүн бүрийн хувьд баяр баясгалан билээ. Гэхдээ төрсний дараах нөхөн сэргээх үйл явц нь хэцүү, цаг хугацаа их шаарддаг. Эмэгтэйчүүдэд тулгардаг бэрхшээлүүдийн нэг бол илүүдэл жин юм. Хэн нэгэн хурдан формондоо орж чаддаг боловч хэн нэгний хувьд энэ бол жинхэнэ сорилт юм. Төрсний дараа хэрхэн жингээ хасах талаар хамгийн үр дүнтэй ашигтай зөвлөгөөг  долоон хүүхдийн ээж Жессика Энслоунд танд зөвлөж байна.

Анх удаа охин 19 настайдаа ээж болжээ. Одоо тэр 43 настай, гурван охин, дөрвөн хүүтэй бөгөөд ерөнхий гэр бүлийн зураг дээр Жессика өөрөө хаана байгааг таахад хэцүү байдаг. Энэхүү гайхалтай ээж маань маш эрүүл мэнддээ анхаардаг бөгөөд нүүрнээс нь үрчлээ олоход ч хэцүү. Түүний нууц яг юу гэж бодож байна?

ОЛОН ТӨРСНИЙ ДАРАА ХЭРХЭН ЖИНГЭЭ ХАСАХ ВЭ?

Жессика өөрөө хэлсэнчлэн тэр үргэлж ийм төрхтэй, гоолиг биетэй байдаггүй байсан. Эмэгтэй 2013 онд сүүлчийн хүүхдээ төрсний дараа амьдралаа эрс өөрчлөхөөр шийджээ.

Эмнэлгээс гэртээ хариад жирэмсэн болохоосоо өмнө өмсдөг байсан жинсэн өмдөө өмсөөд, гуяныхаа дунд хүртэл татаад цааш татаж чадахгүй байгааг хараад шоконд оржээ. Энэ нь Жессикаг айлгаж, тэр ч байтугай түр зуурын хямралд хүргэсэн аж.

Өөрийгөө өөрчлөхөөр шийдсэн Энслоу спортоор хичээллэж, янз бүрийн хоолны дэглэм барьж эхэлсэн ч олигтой үр дүнд хүрээгүй аж. 2017 оноос эхлэн тэрээр хоололт энэ бүхний гол гаргалгаа биш гэдгийг ойлгож авчээ. Энэ аргын мөн чанар нь та бие махбоддоо бүрэн итгэх явдал юм. Хэрэв та өдөрт идэж байгаагаасаа илүү их калори шатааж хөлс гаргаж чадвал хүссэнээрээ идэж болох аж. Зүгээр л идэж байгаагаасаа илүү хөдөл ингээд болоо. Үүний дараа таны бие таны санасаны дагуу гоолиг хэлбэржиж эхлэх болно гэдэгт итгэлтэй байна.


Тэрээр биеийн тамирын зааланд идэвхтэй бэлтгэл хийх нь өдөр тутмын амьдралын хэв маяг болжээ. Мөн кардио дасгалаас гадна Энслоу хүч чадлын дасгал хийжээ. Ийм завгүй хуваарь нь цаг хугацаа их шаарддаг. Гэхдээ эмэгтэй хүн үүнийг амьдралынхаа нэг хэсэг болгоод нэгэнт дасчихвал бүх зүйл цаг цагаараа танд маш их зав гарах болно.


Гэр бүлийнхэн унтаж байх хооронд Жессика өглөө гүйж байна. Амралтын өдрүүдэд том охин нь гэрийн ажилд тусалдаг. Тиймээс ээждээ фитнесст явах чөлөөт цаг гаргаж өгдөг аж. Хичээл зүтгэл нь дэмий хоосон байсангүй. Охидтойгоо авахуулсан зураг дээр тэр тэдний эгч юм шиг л харагдаж байна. Зүгээр л гоо үзэсгэлэн!

Та үргэлж шалтаг хайж, дараа дараагийн төлөвлөгөөгөө хойшлуулж болно. Гэхдээ хүсэл эрмэлзэл, өөр дээрээ ажиллах нь гайхалтай үр дүнг өгөх болно гэдгийг олон хүүхэдтэй эхийн жишээ харууллаа. Та өөртөө зорилго тавьж өөртөө амлалт өгч яг маргаашнаас эхлэж бэлтгэл хийж эхлээрэй. Энэ нь заавал фитнесс байх шаардлагагүй бөгөөд гэртээ хийж болох маш олон төрлийн хүчний, кардио дасгалууд байдаг ба youtube дээрээс HOME WORK OUT гэж хайгаад өдөр бүр тогтмол цагт сэрүүлэг тавиад хийж байгаарай. Танд амжилт хүсье. Та чадах болно.

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Дэлхий

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Б.Алтантулга: Бид талийгаачийн ар гэрийнхнээс зөвшөөрөл авалгүй эд, эрхтэн авах ямар ч боломжгүй

Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд зориулж амьгүй донороос эд, эрхтэн авахдаа талийгаачий…